Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралид бүх тамхийг ижил савлагаатайгаар худалдаалж эхэллээ


Тамхины шинэ савлагаа

Өнөөдрөөс эхлэн Австралид бүх тамхины хайрцаг нэгэн ижил өнгөтэй, дээр нь тамхины брэнд нэр, лого бус харин хор хөнөөлийг харуулсан зураг бүхий ижил савлагаатайгаар худалдаалагдаж эхэллээ. Учир нь, бүх тамхины компанийг лого, нэр, өнгөөр бүтээгдэхүүнээ бусдаас ялгаруулахгүй байх, Засгийн газраас баталсан ижил савлагаагаар үйлдвэрлэн худалдаалахыг шаардсан хууль хэрэгжиж энэ сарын 1-нээс хэрэгжиж байгаа юм. Хүрэн, ногоон өнгөтэй, тамхины эсрэг мессэж үгтэй, хор хөнөөлийг нь харуулсан зураг бүхий тамхины хайрцагны ёроолд нь жижиг шрифтээр компанийн болон брэндийн нэрийг нь бичсэн байгаа аж.
Австралийн хувьд хайрцаг савлагаагаар хэрэглэгчдийг татах нь тамхи үйлдвэрлэгчдийн цорын ганц сурталчилгааны хэлбэр болоод байсан нь ийнхүү өнөөдрөөр төгсгөл боллоо. Тус улс бүр 1976 оноос телевиз, радиогоор тамхи сурталчлахыг хориглосон бөгөөд энэ хууль 1989 оноос сонин хэвлэлүүдэд үйлчилж эхэлжээ. Мөн тамхи үйлдвэрлэгчдийн бас нэг том PR-ын арга болох спорт, урлагийн томоохон наадам, тэмцээнийг ивээн тэтгэдэг явдлыг 1992 онд хориглосон юм. Тиймээс тамхи үйлдвэрлэгчдийн хувьд сурталчилгааны цорын ганц арга нь хайрцаг сав нь байв. Гэвч Хөдөлмөрийн намын тэргүүлж буй Австралийн Засгийн газар тэр дундаа Эрүүл мэндийн сайд Никола Роксоны хүчин чармайлтаар ийнхүү тамхи үйлдвэрлэгчдэд эцсийн хүнд цохилт болсон дээрх хуулийг баталж чадсан юм. Сайд Никола Роксон өөрөө тамхины хор уршгийг бие сэтгэлээрээ мэддэг нэгэн учраас бүх тамхины хайрцгийг ижил болгох хуулийг батлуулах тал дээр эрс тууштай зогссон. Түүний эцэг тамхинаас үүдэлтэй өвчнөөр 10 настай байхад нь хорвоог орхисон юм байна.

Ер нь, Австралид жил бүр 15 мянга гаруй хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг гэсэн тоо бий. Үүний эдийн засгийн өртөг зардал нь 30 тэрбум австрали долларт хүрч байгаа тул нэгдүгээрт хүн амын эрүүл мэнд, хоёрдугаар санхүү эдийн засгийн шалтгаанаар энэ хуулийг баталсан юм.
Тус улс 2007 онд тамхичдынхаа тоог хүн амын 16 хувь эзэлж байсныг 2018 он гэхэд 10-иас бага болгон цөөрүүлэх зорилт тавьсан юм. Тамхины хайрцаг сав гоёмсог байх нь хүүхэд залуусыг энэ хорт зуршил руу татах нэг үндэс болдог, хэрэв савлагаа нь нэг ижил, бас сэтгэл сэртхийм анхааруулгатай байвал шинээр тамхинд уруу татагдахгүй байхад маш чухал нөлөөтэй гэдгийг Австралийн Хорт хавдрын консул өөрсдийн хийсэн судалгааны дүнд үндэслэн тогтоосон юм.
Мэдээж, тамхи үйлдвэрлэгч “Phillip Morris”, “Imperial Tobacco”, “British American Tobacco” зэрэг томоохон компаниуд энэ хуулийг батлахгүй хэрэгжүүлэхгүй байх үүднээс нэлээд эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр томоохон кампани явуулж, энэ асуудлаар Дээд Шүүхэд хүртэл хандсан боловч тэднийг авч хэлэлцээгүй билээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Магнайд хэлдиймуу.
Ийм сав баглааг тамхинд хийхийг дэмжиж байна. Тамхинаас гарч чадахгүй мэнгэртсэн цээжтэй, тамхины өмхий үнэр ханхлуулах дуртай архаг тамхичид тамхиа хаяж чадахгүй бол тэр л биз. Энэ бол та нарын сонголт. Үр дагавар нь үхэл!!! Харин өсвөр үеийнхэн тэднийг дууриаж саваагүй зангаас тамхинд татагдах ёсгүй шүү.
IIM BOLGOOCH
тэнэгт
зөв ёстой зөв шүү монголд ингэх ёстой шүү эрх мэдэлтнүүдээ
МОНГОЛД Ч БАС ИНГЭХ ХЭРЭГТЭЙ! ЁСТОЙ СУПЕР ГОЁ ХУУЛЬ БАЙНА!
тэнэгт
yostoi goyo
Now that"s called fucking law !
Хамгийн их уншсан