Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шөнөдөө 25 градус хүйтэн хонолоо

Өнгөрсөн шөнө нийслэл хотод 25 градус хүйтэн хонолоо. Өглөөгүүр 15 градус хүйтэн, салхи баруун хойноос 5-10 метр секунд байлаа. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Улсын хэмжээнд баруун зүгийн, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр  үүлэрхэг, бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан