Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ хуралдаж ч мэдэх, хуралдахгүй ч байж мэдэх долоо хоног эхэллээ

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль болсон, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж чадаагүй, Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнасан  долоо хоног өнгөрч ажлын шинэ долоо хоног эхэллээ.
Ирж байгаа энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болбол юун түрүү МАН-ын гишүүдийг УИХ-д бүлэгтэй болгох асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Мөн УИХ-д МАН-ын жагсаалтаар орж ирэх Д.Сарангэрэл, УИХ-ын дахин сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт олонхийн санал авсан Д.Арвин нар тангараг өргөх юм.
Харин Өвөрхангай аймаг дахь УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргоос сонгогдсон гэж СЕХ-ноос УИХ-д оруулж ирсэн Д.Зоригт, Г.Батхүү нарын тангараг өргөх асуудлаас болж МАН УИХ-ын чуулганыг хуралдуулахгүй бойкотолсоор байгаа юм.
Иймд МАН-ын хувьд хоёр ч хүн нь тангараг өргөж УИХ дахь намдаа бүл нэмэх, бас дөрвөн сарын турш хүлээсэн бүлэгтэй болж мэдэх шинэ долоо хоног эхэлж байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан