Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурт 26 жилийн дараа анх удаа ажил хаяцгаав

Сингапурт 26 жилийн дараа анх удаа ажил хаясан тэмцэл гарч, үүнд оролцсон таван хүн хуулийн хариуцлага хүлээхээр болоод байна. Ажил хаягчид нь Сингапурын төрийн өмчит SMRT компанид ажилладаг автобусны жолооч нар ажээ. Тэд амьдрах нөхцөл болон, цалин хөлсний талаарх гомдлоо ийн илэрхийлсэн байна.  Жагсагчдын зарим нь Хятадын иргэн бөгөөд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 29-ийг нь Сингапураас албадан гаргаж, нутаг буцаажээ. Учир нь, Сингапурт онцгой үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс, тэр дундаа автобусны жолооч нар ажил хаяж, эсэргүүцлийн жагсаал хийхийг хууль бусад тооцдог юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан