Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан
Нийслэлийн таван дүүрэгт АН, дөрвөн дүүрэгт МАН ялжээ

Орон нутгийн сонгуулийн дахин санал хураалтын дүнгийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Дахин санал хураалтыг нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн зарим хэсгийн хороонд, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын зарим хэсгийн хороонд явуулжээ. Дахин санал хураалтын дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт 41 суудлын 22-ыг МАН, 17-г АН авсан бол хоёр суудалд нь МАХН суухаар болжээ. Сүхбаатар дүүргийн хувьд ИТХ-ын 35 суудалтай. Үүний 15-д МАН, 19-т нь АН төлөөлөгчөө сонгожээ. Харин МАХН мөн л нэг суудал авсан байн. Чингэлтэй дүүрэгт 35 суудалтайгаас МАН олонхийг бүрдүүлж 22 суудал авсан бол АН цөөнхийн бүлгээс хандах бол МАХН гуравдагч хүчний байр сууринаас тоглолт хийхэд хэтэрхий бага суудал буюу хоёр суудал авчээ. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд МАН байх үед ганцаараа ардчилсан засагтай байсан Хан-Уул дүүргийн хувьд мөн л хуучин засаглалаа хадгалж чаджээ. Энэ дүүрэг 35 суудалтай. Үүний олонхийг нь буюу 29 суудлыг АН, 4 суудлыг МАН, хоёр суудлыг МАХН авчээ. Багахангай, Багануур дүүргийн хувьд орон нутгийн сонгуулиар асуудал шийдэгдэж МАН олонх болсон бол Налайх дүүргийг МАН ялсан мэтээр ярьж, бичиж байсан. Тэгвэл энэ Налайх дүүрэгт улс төрийн гол хоёр хүчин тун ойролцоо санал авчээ. МАН 11, АН 12, МАХН 2 суудал авсан байна. Дахин санал хураалт явуулсан нэг дүүргий нэг нь Баянгол дүүрэг. Энэ дүүрэг 41 суудалтайгаас 30 суудалд нь АН эзэн суусан бол 9 суудалд МАН заларчээ. МАХН-2 суудал авсан байна. Баянзүрх дүүргийн хувьд мөн л хамгийн олон суудалтай. 41 суудалтайгаас МАН 7, АН 32 суудал, МАХН 2 суудал авчээ. Ийн нийслэлийн есөн дүүргийн тухайд дөрвөн дүүрэгт нь МАН олонх болсон бол таван дүүрэгт АН Засаг байгуулах нь тодорхой боллоо.
Харин дахин санал хураалт явуулсан Дархан-Уул уул аймаг 33 суудалтай. Үүнд олонхийг нь буюу 18 суудлыг МАН, 11 суудлыг АН авсан бол эвсэл 2 суудал авчээ. Харин бие даагч хоёр суудал авсан байна. Орхон аймагт 31 суудал төлөөлөгч сонгохоос МАН 10, АН 19, МАХН 2 суудал авсан байна.
Дахин санал хураалтад хэдэн төгрөг зарцуулсныг сонгуулийн тойргийн хороод СЕХ-нд ирүүлээгүй байна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Хөвсгөл, Сонгинохайрхан дүүрэгт сонгуультай холбоотой маргаан байгаа аж. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад, шүүхээр буруутай эсэхийг нь тогтоосон шийдвэрийг СЕХ-нд ирүүлэхгүй бол тойргийн хорооны шийдвэрээр шийдэгдэх ёстой аж.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Tor barij baigaa namaa demjij sanalaa ogson bol amxdrald chinx nemertei baixad xeruul xiix namiig demjij baigaa 9 aimag, 4 duuregt xorongo oruulalt xiilgui xayax xeregtei.
НӨГӨӨ АЛТАНХУЯГ ГУАЙ ОЛОНХУУЛЛАА БОЛЛОО Ч ГЭХ ШИГ БҮЛТРЭЭД БАЙСАН ЯАСАН БЭ. ИЧИХ НҮҮР ГЭЖ БАЙНА УУ. 7 САРЫН 1-НИЙ ҮЙЛ ЯВДАЛ ГЭЭД Л БҮГД Л СЭТГЭЛД ГУНИГТАЙ АРААСАА БӨӨН ХАР МӨР ДАГУУЛСАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН. ЭНЭ ЯНЗААР БОЛ АРДЧИЛСАН НАМ ОЛОН СУУДАЛ АВАХ БАЙСАН СОНГУУЛЬ ЛУЙВАРДУУЛСАН ГЭЖ ХУДЛАА МАНИА ХОШГИРУУЛЖ ТОЛГОЙ УГААСАН ЮМ БИШ БИЗ. ТЭГЭЭД ӨДӨӨН ХАТГАСАН
Хамгийн их уншсан