Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан
Сонгинохайрхан дүүргийн МАН ирэх дөрвөн жилд Засаглалаа байгуулна

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. 2012-2016 онд Сонгинохайрхан дүүрэгт МАН боловсруулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Засаглалаа байгуулах боломжтой болсон гэдгээ албан ёсоор зарлав. Тус дүүрэгт ИТХ-ын 41 мандаттай. Үүнээс 22 суудлыг нь МАН-ын төлөөлөгчид аваад байгаа аж. Тиймээс ирэх дөрвөн жилд дүүргийн хөгжилд дэвшилд хүргэх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Х.Нямбаатар, Н.Алтаншагай нар хэлсэн юм.

Мөн тэд сонгуулийн үеэр Сонгинохайрхан дүүргийн АН-ынхны хийсэн булхай луйварын талаар баримт дэлгэсэн юм. Тухайлбал, ЕБС-ийн хоёрдугаар ангийн багш санал хураалт явуулахын өмнө “Маргааш сонгуулийн баярын өдөр. Нэр дэвшигч Цэвээн-Очирыг дэмжээрэй. Ар гэрийнхэндээ хэлээрэй” хэмээн дэвтэр дээр нь тэмдэглүүлжээ. Мөн тус дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн ажилчид Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хямд нүүрсний судалгаа авч байгаа нэрийдлээр айл өрхөөр явж, ам бүлийн тоо, сонгуулийн насны иргэдийн тоо, утасны дугаарын бүртгэл хийжээ. Түүнчлэн АН-д санал өгвөл хямд нүүрс 4-5 шуудайг гэрээр нь хүргэж өгнө гэхчлэн сонгогчдын саналд нөлөөлөхийг оролджээ. Мөн өрхийн эмч нар “Цусны даралт, чихрийн шижин илрүүлэх үзлэгт хамрагдана уу” хэмээн зар тарааж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийжээ. Энэ бүхэн нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн МАН мэдэгдэж байна. Тодорхой хэлбэл, сонгуулийн дахин санал хураалт явуулахад улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаа явуулах ёсгүй. Тиймээс энэ мэтээр хууль зөрчсөн зүйлүүдийг баримтжуулж, хууль хяналтын байгууллагад хүргүүлж байгаагаа тэд мэдэгдсэн юм. Харин тус дүүргийн АН-аас өмнө нь МАН-ын таван нэр дэвшигчийг хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан. Тэгвэл үүнийг ор үндэсгүй, гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл гэдгийг тэд хэлсэн юм. Одоогийн байдлаар таван нэр дэвшигчид эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй гэв.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Ugaasaa yalsan nam irgediin toloologchid zasag dargaa songodog gej itgedeg baisan xudlaa baisan ymuu MAN-iinxaa tegeed xen zasag darga songoj undsen xuulx zorchij baisan ym bee
Songino xairxan duureg yag xogjij xaragdaach 22 jil xogjuuleegui MAN 4 jild tusdaa uls bish yaj xogjix ym toriin bodlogoos gaduur tusgaar togtnoson uls bish bie daaj xogjino gej you baisan ym xoxi nx Songino xairxan duurgiin teneguud yasan genedej xanadaggui malnuud ve. Naad MAN ta nariig 22 jil tasraltgui udirdsan tovoij otsoitoloo xogjood saixan bolgoson uu malnuudaa
Хамгийн их уншсан