Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.УЛААН: “ЧИНГИС” БОНДООР ТӨМӨР ЗАМ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ САНХҮҮЖИЛНЭ

Шинэчлэлийн Засгийн газар таван тэрбум ам.долларын “Чингис” үнэт цаасыг дэлхийн зах зээлд амжилттай арилжааллаа. Монгол Улсын Төрийн сангийн дансанд энэ сарын 5-нд эхний 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө орж ирэх аж. Энэ мөнгийг юунд зарцуулах гэж буй талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа. 

-Бондоор эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн байна. Эдгээр нь ямар төсөл байх вэ?
-Эдийн засгийн өндөр үр ашиг авчрах, авсан зээлээ төлөөд эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх төслүүдэд хөрөнгө оруулах юм. Үүн дотор төмөр замын төсөл орж байгаа. Өөрөөр хэлбэл, төмөр замаар дамжиж далайд хүрэх ёстой. Дараа нь цахилгаан, дулааны тав дахь эх үүсвэр, уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийг эрчим хүчээр хангах, гаднаас авдаг эрчим хүчийг нөхөх төсөл юм. Мөн нүүрс, нефть боловсруулж дотооддоо шатахуун үйлдвэрлэх төсөл байна. Металлургийн үйлдвэр байгуулах, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийг тэргүүн ээлжийн ач холбогдолтой төсөл гэж үзэж байгаа. Түрүүч нь бэлэн болсон. Эдгээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
-Бондын хүүний хувьд?
-Уг нь гурван хувь байвал манайд ашигтай. Сая бид 1.5 тэрбум ам.долларын бондыг 4.125 хувийн хүүтэй гаргалаа. Үр дүнтэй ашиглавал үүнээс илүү өгөөжтэй байж болно. Хятадын банк 3.8 хувийн хүүтэй бонд зарлаа. БНХАУ шингээх чадвар сайтай, олон жил бонд гаргасан туршлагатай. Үүнтэй ойролцоо хүүтэйгээр Монгол Улс бондоо арилжсан нь амжилт. Энэ удаагийн бонд гаргахад Засгийн газраас ажлын хоёр хэсэг гаргаж Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулан Ази, Европт ажиллуулсан. Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, яамдын ажилтнууд ажлын хэсэгт орсон. 14 хоногийн хугацаанд өдөр тутам 50-60 гаруй уулзалт, арваад хурлыг хөрөнгө оруулагчидтай хийж байсан. Хөрөнгө оруулагчид Монголыг их сайн судалсан байна. Мэргэжлийн өндөр төвшинд хэлэлцүүлэг болдог юм байна. Маш том сургамж болж сайхан эхлэл тавигдлаа. Авсан хөрөнгөө зөв, сайн ашиглавал цаашид илүү өндөр нөхцөлтэйгөөр бонд борлуулах боломжтой.

0 Сэтгэгдэл
Барилгын салбаруудын бэлэн болсон төслүүдэд санхүүжилт өгөх хэрэгтэй. Барилга гэдэг чинь зардлаа хурдан нөхдөг салбар шүү дээ. Дээр нь эрэлт хүлээлт их байна.Бас ч үгүй утаа багасна, хотын өнгө үзэмж сайжрана.
Belen teseluudiig ni neg shalgah yumsan!!!!!
нүүрс, нефть боловсруулж дотооддоо шатахуун үйлдвэрлэх төсөл байна. Металлургийн үйлдвэр байгуулах, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийг тэргүүн ээлжийн ач холбогдолтой төсөл гэж үзэж байгаа. Түрүүч нь бэлэн болсон
Àõìàä íàñòàé õ¿í áàéíà, çºâ ë çàðöóóëààðàé äàà.
Хамгийн их уншсан