Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

РАШААН ХҮН БҮРИЙН БИЕД ИЖИЛ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Химийн тэнхмийн эрхлэгч Ж.Оюунаас Монгол орны рашааны талаар тодрууллаа.

-Монголчууд ам дамж­сан яриагаар рашаа­ныг сайн гэж ойлгон хэрэг­лэдэг байдаг. Энэ нь хэр зохистой бол?
-Хүн эрүүл байя гэвэл усыг зөв хэрэглэх учиртай. Яагаад гэвэл, бүх өвчин уснаас үүсдэг.  Гүний ус гэдэг рашаан юм. Рашаан ямар гүнээс гарснаасаа шалтгаалан хэд хэдэн янз байна. Ямар чулуулагтай газар, орчинд байгаагаас найрлага, чанар нь шалтгаалдаг. Монголд 1932 оноос рашааны судалгаа хийж ирсэн. Гэхдээ үндсэн найман элементийг л судалж байгаа. Монголчууд биеэрээ туршаад энэ ийм өвчинд сайн, тэр нь тийм өвчин анагаадаг гээд ам дамжсан сургаар тааж хэрэглэдэг. Орчин үед ингэж болохгүй. Хүн бүрийн бие организм, өвчний үүсэл суурь нь  өөр. Тиймээс  нэг өвчнөө эдгээх гээд өөр  өвчтэй болж магадгүй. Гүний усанд экологи бохирддоггүй юм. Харин газрын гүнд химийн урвал маш их явагдана. Өөрөөр хэлбэл, ус чулуу хоёр урвалд орж, чулуунд байгаа бодисыг уусган авна. Үүнээс болоод гүний усны найрлага үргэлж өөрчлөгддөг л дөө. Төдийлөн тогтмол байдаггүй гэсэн үг. Хятадад энэ сэдвээр 2007 онд олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон. Энэ хуралд 360 илтгэл хэлэлцсэн. Тэгээд ус, чулуулгийн үйлчлэл гэдэг шинжлэх ухааны маш том суурь юм байна гэж тогтсон. Тэгэхээр гүний усыг хайгуулаар олоод эхний шинжилгээний үзүүлэлтийг үндэслэж  хэрэглэх нь буруу.
-Рашааны найрлагад хэч­нээн элемент ордог вэ?
-Усанд байдаг бичил элементүүд та, бидний бие организмд бодисын солилцоо явуулдаг. Гүний ус буюу рашаанд нийт 60-аад бичил элемент бий. Үүнийг бүрэн судалж, тоон харьцааг нь тогтоож, ямар өвчинд тохирох анагаахын дүгнэлтийн үндсэн дээр эмчийн жор заавраар тухайн рашааныг хэрэглэх нь зүйтэй. Иймээс цаашид гүний усанд байгаа бичил элементүүдийг нарийн тогтоох шаардлагатай байна. Тэгэхгүй бол бид буруу хэрэглээд заншчихаж.
-Манай улсын хэмжээнд хэчнээн рашаан байна вэ. Ямар өвчинд хэрэглэж болох талаархи судалгааг хамгийн сүүлд хэзээ хийсэн юм бэ?
-Бидний үргэлж хэрэглэдэг Шаргалжуут, Хануй, Хүнүй, Хулж, Хужирт гээд 100 гаруй рашаан байдаг. Үүнээс 30 гаруйг нь өргөн хэрэглэж бай­на. Рашаанд яваад бие тө­дийлөн сайжирсангүй гэх хү­мүүс байдаг л даа. Энэ нь нөгөө л тухайн рашаанд бай­гаа бичил элементүүд тэр хү­ний бие организмд хэрхэн нө­лөөлж байгаагийн илрэл юм.
Монголчуудын  одоо хэ­рэг­лэж байгаа рашаануудын найр­лагыг 1930-аад онд л тогтоосон. Тэгэхдээ ердөө л найман элементээр тухайн рашааныг тодорхойлсон. Үү­нийг одоо өөрчлөх ёстой. Манайд рашаан судлалын алба байгаа. Тэдний судалгааг  тухайн рашааны хажууд нь бичээд тавих хэрэгтэй. Хүмүүс түүнийг нь үзээд зөв хэрэглэх учиртай. Гэтэл манайд энэ талын ажил хоцрогдож. Ер нь, сурталчилгаа дутаад байна. Жишээлбэл, энэ рашаан ийм найрлагатай тул тийм өвчинд тохирно, энэ элемент нь давамгай тул түүнийг дарах эм хэрэглэх ёстой гэдгийг эмч хэлж зааварлах нь зүйтэй гэж боддог. Харамсалтай нь, манайд тухайн рашааныг  хэрэглэх заавар байдаггүй. Байгальд янз бүрийн эмчилгээний зориулалттай ус байдаг ч бүх хүнд ижилхэн үйлчилдэггүй. Тэгэхээр зохи­цуулж, зөв хэрэглэх нь гол асуудал. Үүнийг зөвхөн судалгаанд л үндэслэж хийнэ.
-Тэгэхээр жил бүр рашааны найрлагыг судалж байх ёстой гэсэн үг үү?
-Уг нь тийм. Жил бүр хийж ирсэн. Гэвч сүүлийн үед мөнгөгүйгээс хийж чадахгүй болсон. Сүүлдээ хоёр жилд нэг удаа судалгаа хийж ирсэн. Энэ жил бас л санхүүгийн бэрхшээлээс болоод чадаагүй. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Ýì÷ íü ºâ÷òºíèéõºº îíîøûã ÷ ìýäýõã¿é áàéæ õóäëàà ðàøààí ºì÷èë÷èõººä áàñ ë àðä ò¿ìýí ÷èðýãäñýí þì áîëíî ø äýý.
Хамгийн их уншсан