Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаарын бохирдол ургийн гажигт нөлөөлж буй эсэхийг судална

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эрүү нүүрний эмгэг судлалын тасгаас хотын утаа ургийн гажигт нөлөөлж буй эсэхийг судлахаар болжээ. Учир нь тус тасгаар эмчлүүлж буй өвчтнүүдийн 60-70 хувь нь нийслэлийн иргэд гэнэ. Тиймээс Улаанбаатар хот дахь агаарын бохирдолтой холбоотойгоор төрөлхийн гаж хөгжлийн тохиолдол ихсэж байгаа тухай судалгааны ажил хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Манайд энэ төрлийн судалгаа байдаггүй бөгөөд тухайн эмэгтэй жирэмсэн байхдаа тамхи хэрэглэсэн эсэхтэй нь холбож судалсан гадны судалгаа л байдаг аж. Уг судалгаанд жирэмсэн эх өдөрт 10 буюу түүнээс дээш тооны тамхи татахад тухайн ураг төрөлхийн гаж хөгжилтэй төрөх эрсдэл 20 хувиар  нэмэгддэг нь батлагджээ. Тэгэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн гажигт нөлөөлөх нь гарцаагүй гэж тэд үзсэн байна. Харин чухам ямар хэмжээнд нөлөөлж буйг судалж тогтоогоод нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм байна.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан