Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Засгийн газрын хямралыг Оросууд бичиж эхэллээ


Арванхоёрдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 11-р уулзалтад оролцохоор Киргиз улсыг зорьссон юм. Түүнийг ниссэний дараахан МАХН хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн байна.

МАХН-ын ийм алхам хийж байгаа гол шалтгаан нь авлигын хэргийн улмаас наймдугаар сарын 2-нд шүүхээс дөрвөн жилийн ял авсан, намын дарга Намбарын Энхбаяртай холбоотой юм. Одоо түүний хэргийг арванхоёрдугаар сарын 7-нд улсын дээд шүүх хэлэлцэх гэж байгаа юм. “Энхбаяртай холбоотой гээд байгаа энэ хэрэг нь жинхэн улс төрийн хэлмэгдүүлли йн шинжтэй байна. Түүнийг суллах ёстой” гэж МАХН-ын гишүүд хэлж байна. Ингэхгүй бол бид засгийн газрын бүрэлдхүүнээс гарахаас өөр гарц байхгүй гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлж байна. Харин Дээд шүүх Н.Энхбаярыг суллах шийдвэр гаргавал манай нам энэ шийдвэрээ эргэн харна гэж Бямбасүрэн бас тэмдэглэлээ.

Үүнтэй холбоотойгоор МАХН-ыг багтдаг “Шударга ёс” эвсэл, МАНын гишүүд хуралдаанд ирээгүйн улмаас УИХ-ын нь 11 дүгэр сарын 30-ны нэгдсэн хуралдаан хуралдаж чадаагүй юм.
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Киргизээс 6-ны өдөр буцаж ирнэ. Одоохондоо улс орондоо болж байгаа улс төрийн энэ нөхцөл байдлаас болж албан ёсны айлчлалаа тасалдуулж буцах эсэх нь тодорхойгүй байна гэж http://www.infpol.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
songoson songolt ni ene heleed baihad ug avaagui shu de menget nyamdorj mun ch olon udaa edend anhaaruulsan da
MAXH gishuud ch gesen gishuuneesee tatgalzaach shuux yamar shiidver gargaxiig zasgiin gazriin terguun zaaj shiidex bolj baina uu teneguudee 1996-2000 ond Enxbayar AN-iin 4 zasagaar togloson odoo sursan argaa shorongoos xiij baina daa
Ene odoo bolichoosoi, Enhbayar yaasan gj... Etssiin etsest yu ch hiisen hen negnees hamaarsan l bgaa.... Yamar ene orond gantsaaraa darvij yavaa ni ter hun bish....
зөө зөө
АН ч дандаа нэг иймэрхүү байдал гаргах юм даа. Төрөө түвшитгэж чадахгүй л юм байх даа. Тээр жил яалаа даа. Манай АН-ын нөхдүүд дөрвөн жилд дөрвөн засгийн газар байгуулаагүй юу.
Ингээд баларч байгаа юм даа
Өө за олны шившиг болох юм байна л даа
Хамгийн их уншсан