Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОТЫН ХҮН АМ ХУРДАЦТАЙ НЭМЭГДЭЖ БАЙНА

Манай улсын хүн амын дийлэнх буюу 64.2 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг гэсэн судалгааг статистикчид гаргажээ. Үүний дараа Эрдэнэт, Дархан орж, бусад хот, суурин газарт хүн амын 26.9 хувь нь оршин суудаг гэнэ.  Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээс харахад дийлэнх аймгийн хүн амын тоо буурч, Улаанбаатар хотынх эрчимтэй өсчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амын дотоод шилжилт хөдөлгөөн нийслэл рүү чиглэсэн хэвээр байна гэсэн үг.
Статистикчдын хэлж буйгаар манай улсын хамгийн их хүн амтай Хөвсгөл аймгаас 168 мянгаар илүү хүн ам нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт тус тус байнга оршин суудаг гэлээ.

0 Сэтгэгдэл
Худал мэдээлэл тараахаа болиочээ!!! ЕБСургууль төгсөөгүй хүмүүс ADMIN хийдэг юм уу? ямар их алддаг юм...
Хамгийн их уншсан