Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГААН ЗААН БА ШАР ЛУУ


Сүүлийн жилүүдэд манай урд хөршийн оролцсон газар нутгийн маргааны хэрэг тасрахаа болилоо. Хамгийн сүүлд Наран улстай эзгүй арлууд булаацалдан дайтах дээрээ тулаад бусад их гүрнүүдийн дарамт шахалтын дор асуудлыг энхийн замаар шийдэхээс өөр аргагүй болсон. Энэ дуулиан оргил үедээ явж байхад Хятад онгоц тээгч зэвсэглэлдээ авсан бол долоо хоногийн өмнө түүн дээр буух чадвартай сөнөөгч онгоцоо амжилттай туршив. Маргаан зөвхөн Японоор хязгаарлагдаад, бусад улстай тэгтлээ хурцдахгүй болов уу гэтэл тэгсэнгүй.
Энэ удаад манай урд хөршийн шар луу Энэтхэгийн цагаан заантай хүчээ үзэж магадгүй болоод байна. Учир нь Вьетнамын эрэг орчим байрладаг Нам-Кон-Сон нэртэй арлын эргэн тойронд илэрсэн шатдаг хийн орд газрыг Энэтхэгийн төрийн мэдлийн “Oil and Natural Gas” компанитай хамтран ашиглаж эхлээд байгаа юм. Гэтэл Хятадын тал нь Өмнөд Хятадын тэнгист байгаа маргаантай гэгддэг бүх л жижиг арлуудыг өөрийн газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж мэдэгдсэн төдийгүй үүнийгээ шинэ паспорт дээрээ дүрслэн харуулж энэ тэнгисээр эргээ угаалгадаг бусад улсын дургүйцлийг ихэд хүргээд авсан. Дээр нь дараа жилийн нэгдүгээр сарын 1-ээс эхлээд Хайнань арлын цагдаа нарт хятад өөрийн гэж зарласан тэнгисийн уснаа хөвж байгаа бүх усан онгоцонд албадан нэгжлэг хийх эрх өгч байгаа юм.

Энэ шийдвэрийг АНУ-ын тал эрс шүүмжилсэн ч хятадууд шүүмжлэлийг хүлээж авах нь юу л бол. Учир нь хүн амьдрах боломжгүй өчүүхэн жижиг газар нутагтай эдгээр эзгүй арлуудыг тойроод шатдаг хий ба газрын тосны асар том орд илэрсэн. Илрээд байгаа нийт шатдаг хий ба газрын тосны ордын хэмжээ нь 213 сая баррель юм. Энэ ямар их хэмжээ вэ гэдгийг ойлгохын тулд газрын тос, шатдаг хийн орд газраар хамгийн баялаг орнуудтай харьцуулах хэрэгтэй. Ингэж харьцуулбал бодитоор тогтоогдоод байгаа нөөцөөрөө Саудын Арави, Венесуэлийн бодит нөөцөөс бага. ОХУ-ын бодит тогтоогдсон нөөцөөс илүү. Өөрийн гэсэн газрын тос, шатдаг хийн орд газаргүй, ОХУ, Төв Азийн орнуудаас газрын тос, шатдаг хий худалдан авдаг Хятадын хувьд энэ бол амин чухал ач холбогдолтой орд газар болж байгаа юм. Тэр тусам дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа, дэлхийн хамгийн багтаамжтай зах зээл гэгддэг Хятад энэ аварга том орд газрыг өөрийн болгож чадвал бүс нутаг төдийгүй, дэлхий дахинд үзүүлэх нөлөө нь улам нэмэгдэнэ. Хэнээс ч хамааралгүй гадаад бодлого явуулдаг болохын төлөө асар их мөнгө, хүч гаргаж байгаа Хятадын хувьд Орос, Төв Азийн газрын тос, шатдаг хийтэй орнуудаас хамааралгүй байна гэдэг их боломж.

Японтой харилцааг хурцдах болсон шалтгаан нь гэвэл Японы Засгийн газар маргаантай арлуудыг өмчлөгчөөс нь худалдан авч улсын мэдэлд оруулсан явдал байсан. Харин Энэтхэгтэй муудалцах болсон шалтгаан нь  энэтхэгчүүдийн олборлолт хийж байгаа газар руу вьетнамчуудын татсан кабелийг Хятадын усан онгоц санаатайгаар тасдсан явдал боллоо. Санаатай тасдана гэдэг өдөөн хатгаж, өөрийн бяраа харуулсан хэрэг. Иймд Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний жанжин штабын дарга адмирал Девендра Кумар мэдэгдэл хийхээс өөр аргагүй болов. Тэрээр маргаантай арлуудыг Энэтхэг өөрийн газар нутгийн хэсэг гэж үзэхгүй байгаа ч тус арлуудын орчим Вьетнамтай тохирсны дагуу албан ёсоор олборлолт явуулж байгаа өөрийн компанийн эрх ашгийг ямар ч тохиолдолд хамгаална гэж мэдэгдлээ. Улмаар цаашид энэ мэтээр өдөөн хатгалга үргэлжилбэл өөрийн байлдааны усан онгоцуудаа явуулна гэжээ.

Гималайн нуруу орчмын газар нутгийн маргаан, Пакистанд үзүүлдэг дэмжлэг, Далай ламаас болоод Энэтхэгийн цагаан заан, Хятадын шар луу хоёр бие биенээ таалахгүй болоод тавь гаруй жил болж байна. Хоорондоо хоёр ч удаа дайтаад авсан. Батлан хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгө зарж байгаа хоёр улс. Хоёул цөмийн зэвсэгтэй.

Сүүлийн үед Энэтхэг Америкийн хооронд зэвсгийн хамтын ажиллагаа урд байгаагүй ахицтай болж байгаа нь үүнтэй ч холбоотой байж болох юм. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнтэй найрсаг төдийгүй зэвсэглэлийн тал дээр түншийн харилцаатай байна гэдэг сайн ч гэлээ БНХАУ-ын тийм ч зөөлөн боорцог биш байх.
Тэгэхээр энэ удаагийн газар нутгийн маргаанаар цагаан заан, шар луу хоёрын хэн нь ялах вэ гэдгийг таахад бэрх.

0 Сэтгэгдэл
Гадагшаа дайрж үзээгүй туршлагагүй гарууд бүгдэнтэй муудаж байгаад алуулах гэж байна даа хөөрхий.
Хятад задарвал нээрээ мануус хэлмэгдэнэ шөө. Хахаха
энэ ***** нар эд хөрөнгийн үхэхнээ.угаасаа хязгааргүй шуналтай үндэстэн
tom zodoon boloh ni dee. bas tsumtei. erthen manaih tsomiin zewsegtei boloh heregtei
hujaaa nar khvrtel tsor khiikh boljee
hujaaa nar khvrtel tsor khiikh boljee
Dain bolvol 300.000.000 khyatad dvrveed orood irvel odoo bayrlaad baigaa Mongolchuud bvgd nohoin gulug shig hog deer aluulchihsan hevtej baih bolno shvv.
Хятад задарвал нээрээ мануус хэлмэгдэнэ шөө. Хахаха
hoorondoo alaltsaad hujaa nariig neg ch hungui boltol n budaa bolgoosoi
2 terbum hunii esreg 2 terbum hun yaa bas l aimar yum bolno doo baildval tgeed bas 2 uulaa tsumtei gej bga
ene yun hujaa orj ireed setgegdel bicheed bnaa. yadaj bhad mongol hel ovoo surchjee. esvel mongold tursun hujaa yu
Yaj ch bodson Ih Hyatad buyu manai ih Hyatan mongol ih Enethegiig but tsohih bolno!Hyatan Mongol ulsad Assamiig Manipurtai ni ezlehed l Enetheg Burmatai margaantai nutagaa (Burma)Myanmart aldaj Ih Hyatan Mongol uls uuriin 17 dahi geopolitikiin uls Bangladeshteigee hil zalgadag bolno!Ene saihan bish gej yy?!
evgui 2
Хамгийн их уншсан