Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

60 жилийн өмнөх Лондон манайх шиг их утаатай байжээ

Одоогоос 60 жилийн өмнөх Лондон хот манай нийслэлээс дутахааргүй их утаатай байжээ. Тэр үед нэгдсэн дулааны шугам сүлжээнд ихэнх айл холбогдоогүй байсан тул Лондоны оршин суугчид нүүрс түлж, гэрээ дулаацуулдаг, гал дээрээ хоолоо ч хийдэг яг л манай гэр хорооллынхны өнөөгийн амьдралын дүр зураг тэр үед үргэлжилж байжээ.

1952 оны өвөл, арванхоёрдугаар сард Лондоны их утаа урьд жилүүдийнхээс бүр ихэсч,  машин тэрэг байтугай явган хүн өмнөх замаа олж харахад хэцүүхэн болсон гэдэг. Тэр өвлийн арванхоёрдугаар сарын яг өдийд дөрвөн хоног Лондон хот нүүрсний хар утаа, угаар холилдсон тас хар манан дунд өнжсөн түүхтэй.

Машин тэрэг барьсан хүмүүс ямар замаар явж байгаагаа ч олж мэдэхэд бэрх, вокзалын ажилчид галт тэрэг ирж буй эсэхийг ч олж харахаа больсон тэр өдрүүдэд хүмүүс бараг автомашин барьж чадаагүй бөгөөд, ердөө түргэн тусламжийн тэрэг л зам дээр явж байжээ.

Үзэгдэх орчин байхгүй байсан учраастТүргэний машины өмнө нэг хүн явганаар явж зам заадаг байсан тэр дөрвөн хоногийн дотор 12 мянган хүн хорвоог орхисон гэдэг мэдээ бий.  Лондоны энэ их утаа бүр 150 жилийн өмнө буюу Наполеоны үеэс үүссэн учир тэр үед утаанаас үүдсэн өвчлөл лондончуудын дунд маш түгээмэл байсан нь энэ хэдэн өдрийн дотор тэсэхийн аргагүй сэдэрч, энэ олон мянган хүн нас баржээ. Тэр өдрүүдэд хэтэрхий олон хүн өнгөрснөөс авс хүртэл олдохгүй байсан гэдэг.

Энэ аймшигтай зүйлийг үзсэний дараа хотын эрх баригчид утаа гаргадаггүй шингэн түлш хэрэглүүлж, тэгээд ч нэгдсэн шугам сүлжээнд холбож эхэлсэн учраас тэр хар бараан өдрүүд дахин Лондон хотод тохиолдоогүй юм.








0 Сэтгэгдэл
manai deedsuud 60 jiliin umnuh London shig gamshgiin hemjeend olon hun uhsenii daraa ene utaanii asuudlaa shiideh geed huleegeed baigaa yum bailgui dee, kkk. utaa jilees jild bagasgana geed l baidag, deerdsen yum lav alga
chi ergvv
end uildverjilt bolj bsan bol manaid yamarch tiim zuil bhgui zugeer amidrah gej l utaa gargaj bn tegeheer manaih 60 jiliin daraa ch iim bn
100 жилийн өмнө давхар автобус байгаагүй юм шүү. юм мэдэж байж хүний бичсэн юмыг шүүмжлэ.
hehehe naad zuragnuudaa har da ambasyn ueiin zurag biaga abiz dee 100 jiliin umnu gevel taarna tehee rbiz ardchilal gej hudal tsuuraitaad l tuugaad baigaa bolohoos ardchilsan ulsuudaas hugjluuruu 100 jilee rhotsorch yavna gesen ug shu de
chi ergvv
Хамгийн их уншсан