Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кабардин-Балкарт сэтгүүлчийн аминд халджээ

ОХУ-ын Налчик хотноо орон нутгийн телевизийн мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч, редактор Казбек Геккиевыг гурван ч удаа буудаж амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Сэтгүүлчийн амь алдсан газраас 9 мм-ийн сумны хонгио олдсон байна. Хууль сахиулах байгууллагынхны эхний шинжилгээгээр бууны маркийг тогтоох боломжгүй гар хийцийн зэвсгээр хөнөөсөн байна гэсэн дүн гарчээ. “Энэ аймшигт гэмт хэрэг бол бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт байгаа зэвсэгт бүлэглэл, нууц дээрэмчдийн талаар бичдэг бусад сэтгүүлчдэд аюул заналхийлж байгааг анхааруулсан хэрэг” гэж тэмдэглэсэн байна.  Цагдаагийнхан гэмт хэрэг үйлдсэн байж болох гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
28 настай энэ сэтгүүлч Оросын телевиз радиогийн компанийн бүс нутгийн салбарт “Кабардин-Балкарын бүгд найрамдах улсын мэдээ” хөтөлбөрийн сурвалжлагч, хөтлөгчөөр ажилладаг байжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан