Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СҮЙРЭЛ ТОЙРСОН СОЛИОРОЛ БА БИЗНЕС

Өнөөдөр дэлхий ний­тээр хамгийн их анхаарч байгаа зүйлийн нэг бол энэ сарын 21-нд “Дэлхий сүйрнэ” гэсэн цуурхал. Цуурхал нь олныг хамарсан солиорол болж оргил цэг рүүгээ дөхөж байна гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Олон зууны тэртээ Өмнөд Америкт амьдарч, улс гүрэн байгуулж явсан Майяа омгоос үлдсэн бичээсийг Оросын эрдэмтэн Юрий Кнорозов 1952 онд анх үнэн бодитоор тайлан уншиж, дэлхий дахинаа хүргэсэн юм. Сая сая хүний айдсыг төрүүлж, эрүүл саруулаар сэтгэх чадварыг унтраан дэмийрэхэд хүргээд   байгаа яриа эндээс эхэлсэн гэж болно. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Мексикийн Табаско мужийн Тортугеро нэртэй балгас дахь нэгэн  хөшөөн дээрх бичээсийн төгсгөл хэсэг. Бичээс нь: “Канкин сарын 3 дахь тооны Ахав 4 дэх өдөр арвангурав дахь дөрвөн зуун жилт төгсч Болон Окте бурхан бууж ирнэ”.
Бичээс дээрх огноо нь бидний цагалбарын 2012 оны арванхоёрдугаар сарын 21. Илүү өндөр нарийвчлалтай тооцвол 23 байгаа юм. Энд гарч байгаа дөрвөн зуун жилт гэдэг нь майяа нарын цагалбарын нэгж. Бид эрин, зуун, жаран, жил, сар, хоног гэсэн нэгжтэй.
Харин майяачууд сая дурдсан дөрвөн зуунжилт буюу 144 000 хоног үргэлжилдэг “pik”, 7200 хоног үргэлжилдэг “winal haab”, 360 хоног үргэлжилдэг “haab” буюу жил,  20 хоног үргэлжилдэг “winik” буюу сар, нэг “k’in” буюу хоног гэсэн нэгжээр өөрийн эриний цаг тооллыг хөтөлдөг байж. Тэгээд дээр байгаа 13 тэнгэрийг эзэгнэдэг 13 бурхан тус бүр нэг дөрвөнзуун жилт буюу нэг “pik”-ээр дэлхийг захирдаг. Энэ сарын 23-нд энэ бүгд ээлжлэн захирч дуусаад, өөрөөр хэлбэл 13 “pik” дуусаад шинэ эрин эхэлнэ гэж үздэг байжээ. 12  дахь гахай жил дуусаад хулгана жил ахиад эхэлдэгтэй адил.  Ердөө л энэ. Дэлхий сүйрэх тухай ганц ч үг байхгүй. Майяачууд өдгөө үгүй болсон болохоор эртний түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд л судалж байсан тулдаа энэ бүхэн өнөөдрийг хүрсэн. Эгэл мань мэтэд тэр “pik” мик, “ haab” мааб, үгүй болсон майяачуудын 13 бурхан, Болон Окте бууж ирнэ үү үгүй юу хамаагүй  баймаар. Гэтэл үгүй шүү.
Монголын малчин, Оросын тосгоны эмээ, Хятадын пүүсийн данжаад, Америкийн ковбой хүртэл бүгд яагаад ч юм энэ сарын 21-нд дэлхий сүйрнэ гээд хямраад байдаг. Бүгд л лаа, чүдэнз, давс худалдаж аваад... Ер нь дэлхийн хэмжээнд энэ хэдэн өдөр лаа, чүдэнз, давсны үйлдвэрүүд ойрын хэдэн жил олоогүй ашгаа олж байгааг эдийн засагчид онцолж байна. Ингэж хямарч байгаа хүмүүст юуны өмнө нарийвчилсан тооллоор бол 23-нд  тэрхүү яриад байгаа сүйрэл болно гэдгийг дахин хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Цаашилбал, олныг хамарсан солиорлоор далимдуулж, хя­мар­сан хүмүүсийн мөнгөөр сэр­гэлэн нь хэрхэн хөл­жиж байгаа талаар зарим зүйл сонирхуулъя.
Дэлхийн нийтийн хандлага гэдгийг онцолъё. Бид чинь бүгдийг дэлхийн нийтийн жишгээр хийх ёстой биз дээ. Дэлхийн хэмжээнд хамгийн их моодонд орж буй бизнес санаанууд шүү. Арванхоёрдугаар сарын 23 хүртэл нэлээд хэд хоног байгаа болохоор заримыг нь хэрэгжүүлээд дэлхий нийтийн жишгээр тав, гурван цаас цуглуулаад үзэхэд буруудахгүй л байх. Сөнөсөн сөнөөгүй мөнгө хэзээд хэрэгтэй биз дээ?
Дэлхий сөнөх сургаар хамгийн их олширсон зүйл бол элдэв зөнч, далдыг харагчдын бичсэн ном. Түм бумаараа. ОХУ, АНУ, БНХАУ гээд ер нь дэлхийн бараг бүх оронд шахуу ийм байна. Хэвлэлийн газрууд, далдыг харагч нар сайн хөлжиж байгаа нь ойлгомжтой. Та ч гэсэн, ганц хоёрыг нь уншиж байгаад өөрөө бичээд зарах гээд үзэж болох юм. Даанч цаг давчуу, сараачих юм их, хэвлэлтийн зардал өндөр, хэвлэх гэж удах болохоор 23-ны өдөр өнгөрчих байх. Эрсдэл  их. Тэгэхээр өөр нэг бизнес санааг хэрэгжүүлсэн нь дээр. Юу вэ гэхээр, дэлхий сөнөх үед хэрхэн амьд гарах тухай лекц унших, сургалт явуулах. “Дэлхий сөнөх үеэр хэрхэн амьд гарах тухай гурав хоногийн вакуумжуулсан сургалт явуулна, Америкаас ирсэн багш заана. Сургалт чанартай, төлбөр хямд” гэсэн зар явуул. Тэгээд чүдэнзгүй бол мод үрж яаж гал гаргах, усгүй бол цас яаж хайлуулах, хоолгүй өвс ямар өвс түүх тухай хялбар хэдэн зүйлийг заахад л хангалттай. Та инээж байж болох ч өнөөдөр ийм сургалт нь олон оронд маш ашигтай бизнес болоод байна. Ялангуяа Америкт. Бид юугаараа дутах юм? Америкаас багш урья. Өөр нэг санаа гэвэл дэлхийн сүйрлийг давж гарах чадвартай газар доорх тусгай нуувч барих. Бүр хүйтэн дайны үеэс л цөмийн дайралтаас хамгаалах газар доорх нуувч барьдаг арвин туршлагатай Америкт энэ бизнес маш ашигтай явж байгаа. Шатахуун хийдэг цистерн хэлбэртэй савыг газар ухан гүнд суулгаж, булаад л гүйцээ. Өөр нэг санаа гэвэл сайт байгуулах. Нар нэртэй одыг тойрон эргэдэг Дэлхий нэртэй гариг сүйрэх гэж байгаа тухай интернэт хуудас буюу сайт ихээр нээгддэг болж. Тэндээ энэ талаарх элдэв мэдээ, нийтлэлийг хуулбарлаад оруулах болохоор дүүргэх гэж ядах юмгүй, дээр нь сүйрлийн тухай ном, гарын авлагуудын сурталчилгаа явуулан зардаг. Амьд үлдэх сургалтыг сурталчлан мөнгө олдог. Сүйрэхгүй үлдэх нуувч барьдаг компанийн баннерийг явуулаад баяждаг болж. Лаа, чүдэнз, давсны үйлдвэрийн тухайд хугацаа их шаардагдах болохоор та барьж амжихгүй байх. Орхи. Сүйрэлтэй холбоотой, сүйрлийг бэлгэд­сэн янз бүрийн бурхан, зурагтай малгай, цамц, фут­болка ихээр зарагдаж бай­гаа. Зардал багатай. Ямар ч зураггүй футболк эсвэл малгай, даавуун дээр хэвлэдэг принтер эсвэл буулгадаг зураг байхад л хангалттай. Бурханыг, тэмдгийг хуванцараар хэдийг л бол хэдийг богино хугацаанд цутгаж болно. Итгэдэг нь итгээд авна, итгэдэггүй нь инээд нь хүрч шоолоод авах болохоор ашигтай байгаа. Сүйрвэл шүүрс алдан нандигнана, сүйрэхгүй бол инээд алдан зүүнэ. Дээр дурдагдсан сайтаар дамжуулан сурталчлаад зардаг.
Сүйрэл тойрсон бусад бизнес гэвэл майяачуудын амьдарч байсан Мексик улс аялал жуулчлалын салбараас асар их ашиг олж байна. Майячуудын хот, пирамидын балгасыг үзэх гэсэн хүмүүс нутгийн иргэдийн халаасыг хөөрхөн түнтийлгэсээр. Майяачууд манайд байгаагүй болохоор энерги төвд ирээд майхан барьж хоновол сүйрлээс аврагдана гэсэн яриа тараан майхан түрээслэх аргаар мөнгө олж болох юм. Барууны зарим компаниас сүйрлийн дараа дэлхийг зомби нар эзлэх болохоор тэднээс хамгаалах эд зүйлсийн цуглуулга санал болгон амжилттай борлуулж байна. Энэ цуглуулгад нь маш хүчтэй шөнийн харааны дуран, эмийн сан, хорт хийн баг, гранат, автомат, гар буу багтжээ. Ан агнуурын бус галт зэвсэг чөлөөтэй зарагддаггүй болохоор зомбигоос хамгаал­даг тарнидсан зүүлт, бугуйвч, зом­бийг хөнөөдөг рашаан, энер­гийн төвөөс цэнэглэсэн ядруул­даг­гүй, өлсгөдөггүй шороо гэсэн багц хийж зарж болох юм. Сүйрлээр далим­дуулж хам­гийн их мөнгө хийсэн сал­бар бол кино бизнес. Элдэв газар хөд­лөл­төөс эхлээд солир, үер, цунами, зомби гээд элдэв янзаар дэлхий сөнөж байгаа тухай кино сүүлийн хэдэн жилд хэчнээн гарав. Жишээлэхэд, “2012” гэдэг кино 200 саяар бүтээд 700 саяын ашиг олсон. Өөр нэг бизнес бол сүйрлийн өдөр үнэтэй баар, ресторанд хамаг мөнгөө үрэн наргиж цэнгэх ажиллагаа олноор явахаар болжээ.  Оролцох урилга нь мэдээж багагүй үнэтэй. Сүйрлийг давж гарцаагүй гарна гэсэн сертификаттай зочид буудлуудын өрөөний хөлс сүүлийн өдрүүдэд тэнгэрт хадаад байна.
Энэ мэтээр бизнес санаа маш олон. Хамгийн гол нь, дэлхий сүйрнэ гэсэн айдас хэдий чинээ олон хүнийг хамарч хүчээ авна тэр хэмжээгээр энэ бүх бизнес ашигтай гэдгийг та гадарласан биз. Дэлхийн нийтийн жишээ ийм байна. Дагах гэхээр ч цаг давчуу болоод байдаг л тааруу юм.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
шударга л байцгаа. тэгвэл ертөнц сүйрэхгүй.
орифлеймийн барааг үнэгүй тараана.
манай хөгшинтөй хэд хоног гэрлэ гэрлэ
хайртай охиндоо үнэнээ хэлэхээс дээ
Яанаа эхнэр авч чадахгүй үхэх юм байна аааа ха ха ха хх
манай хөгшинтөй хэд хоног гэрлэ гэрлэ
humuus munhiin us uussan bish uhehee hurvel uhne biz laa shudenz beldeed yadg im ert oroi negen tsag horvoogiin jam yosoor bugd tsuvj uhne sanaa zovood baih im algadaa
21nd uxne gj baaxan uugaad uxeegui bol 22,23 geed l uxsengu gej baaxan uugaad l xxa
hehe 20-s ehleed hed honog saihan uutsgaayo. yadaj bhad minii tursun udur taarch bgaag helehu.
galzuu humuusee gej
nuguu oriflamiin awgai ch ene sanaanuudiig mash sn heregjuulj bga shuu dee
орифлеймийн барааг үнэгүй тараана.
Whahah dajgui l yum gehdee delhii deer yum bolohgui geed uchigdur erdemted urichaad bn shuu dee LOL
haha goy ym bishuu ter sanaanuudn
Delhii sununu gej emeetsgeegeed bval ene uldsen tsuun honogt ch bolov amjij ar ger,avgai huuhed,aav eejdee achlaltai baij muu buhnee hayaj negendee uram ugch amdraachdee.Sain uil hiij,aldaa gargasan avilgachid,oligarhi nar n buruugaa huleegeechdee,tegvel gants zuv zam boloh baih shuu
huts moi
Б.Бадрал юу болохыг мэдэх боломжгүй, юу болохыг 2012-12-21 юм уу эсвэл тэр 23-нд нь харъя даа, одоо яаж ч цэцэрхээд хяналтаас гарсан биш үү
Хамгийн их уншсан