Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сар руу жуулчилъя гэвэл 1,4 тэрбум ам.доллар


НАСА-д удирдах албан тушаал хашиж байсан хэсэг мэргэжилтнүүд  нэгдэн сар руу жуулчлуулах хувийн компани байгуулжээ.  2020 оноос өмнө эхний жуулчдаа саран дээр хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа энэ компанийн шугамаар сар руу зорчъё гэвэл хоёр хүний тийз нь 1,4 тэрбум ам.доллар байх аж. “Golden Spike” хэмээх энэ компани сарны жуулчлал хөгжүүлэхийн тулд тусгай тоног төхөөрөмж юмуу сансрын хөлөг зохион бүтээхгүй одоо ашиглаж байгаа пуужингаар жуулчиддаа үйлчлэх гэнэ.  АНУ-ын НАСА агентлаг саран дээр дахин хөл тавих хөтөлбөрийг хэдэн жилийн өмнө сэргээсэн боловч Ерөнхийлөгч Б.Обама түүнийг нь цуцалсан юм. Учир нь, АНУ нэгэнтээ 1960 онд саран дээр хүнээ илгээсэн анхны орон болсон учир дахин тийшээ хүн явуулах шаардлагагүй гэж үзсэн юм. “Golden Spike” компанийн сарны жуулчлалыг бэл бэнчинтэй хүмүүс гэхээс илүүтэй гадаад орнуудын эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийх зорилгоор сонирхох байх гэж компани үзэж байна. Тухайлбал Өмнө Африк, Өмнөд Солонгос, Япон зэрэг орон  эрдэм шинжилгээний зорилгоор судлаачдаа сар руу илгээх магадлал өндөр байгаа аж.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан