Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэгүүдэд “Хүүхэд насны дуулал” цомог түгээлээ

Хүүхдийн хөгжмийн боловсролд зориулж нийслэлийн төрийн ба төрийн бус өмчит бүх сургууль цэцэрлэгүүдэд “Хүүхэд насны дуулал” дууны цомог түгээлээ. Энэ цомгийг Нийслэлийн боловсролын газар хүүхдийн авьяасыг нээх “Авьяас” хөтөлбөрийнхөө хүрээнд санаачлан, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр гаргаж буй юм. Дууны цомгыг хийх уран бүтээлчийг тендер зарлаж сонгожээ. Тендерт “Цэнгэл” продакшны уран бүтээлчид шалгарч ажил гүйцэтгэсэн байна. Хүүхдийн хөгжмийн боловсролд зориулсан цомогт үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлээс дээжилжээ. Монголын хүүхдүүд хэлд ороогүй байхдаа аялж эхэлдэг “Маамуу нааш ир” дуунаас эхлээд “Миний ном”, “Бага насаа хайрлаж явна”,  “Зун цаг”, “Зургийн хичээл”, “Миний хэнз хурга” гээд 15 шүлгийн, 16 хөгжмийн зохиолчийн хамтын уран бүтээл болсон хүүхдийн дуулах дуртай дуунууд багтжээ.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан