Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль зүйн салбарын шинэчлэлийг хуулиас биш, хүнээсээ эхлэх ёстой

Шударга хуульчдын зөвлөлгөөн Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ зөвлөлгөөнийг “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас санаачлан явуулж байгаа аж. Зөвлөгөөний зорилго нь шүүхийн шинэчлэлийг зөв хийх ёстойд оршиж байгаа юм байна. Шинэчлэлийн Засгийн газраас хууль зүйн салбарын шинэчлэл хийж байгаа ч шинэчлэлийн зарчим нь буруу байгааг зохион байгуулагч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт онцлов. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд хууль зүйн салбарын шинэлэлийг хуулиасаа эхэлж байгаа. Тэгвэл энэ нь буруу шинэчлэл гэдгийг тэрээр хэлсэн. Түүний хэлж байгаагаар хууль зүйн салбарын шинэчлэл, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хуулиасаа бус, хүнээсээ эхлэх ёстой аж. Төрийн албан хаагчид Монгол Улсынхаа төлөө үнэнч, шударгаар ажиллана гэж тангараг өргөсөн хэрнээ хууль ашиглахдаа буруу ашигладаг байна. Тиймээс хүнээсээ хууль зүйн салбарын шинэчлэлийг хийвэл илүү үр дүнд хүрнэ гэдгийг тэрээр хэлж байсан юм.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан