Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ертөнцийн төгсгөлийн тухай ганц өнөөдөр ч ярьж байгаа юм биш

Ертөнцийн төгсгөлийн тухай таамаглал, цуу яриа гэдэг бас өөрийн гэсэн түүхтэй. “Од эрхэс дэлхий дээр унаж, огторгуй харанхуйгаар бүрхэж... “ гээд л бүр нэгдүгээр зууны дундуур гэгээнтэн, номлогч  Иоанн  “Зөгнөл”-дөө бичиж байжээ.
Гэхдээ ертөнцийн төгсгөлийн тухай анхны зөгнөл яриа  634 онд тархсан гэж түүхчид үздэг байна.

Ромын эзэнт гүрний үед Ромыг үндэслэгч Ромул бидний ирээдүйг халхлахаар арван хоёр бүргэдийг харсан гэсэн домог яриа тархаж байж. Нэг шувуу нь тэнгэрийг 10 жил халхалж нийтдээ 120 жил үргэлжилнэ гээд аймшигтайгаар ярьдаг байсан гэдэг.
Дараагийн цуу яриа нь Иусис Христийн арван хоёр дагуулын хамгийн сүүлийнхийг  таалал болмогц ертөнцийн төгсгөл болно гэсэн яриа. Гэхдээ энэ бас л цуурхал байсан юм.

Ромын тэргүүн хамба Инокентий III ертөнцийн төгсгөл 1284 онд тохионо гэж нэг бус удаа хэлж байсан байна. Энэ ч бас тохиогоогүй.
ХХ зууны төгсгөлөөр христийн шашинт олон хүн Христийн мэндэлснээс хойш нэг мянган жил болоод хүмүүсийг өөрчилнө гэдэгт итгэж байсан. Тэгээд л үүнд бэлтгэж сүм мөргөцгөөж, оюун санаагаа цэвэрлэхээс эхлээд өмч хөрөнгөө хувааж тарааж байсан. Гэхдээ л бас энэ нь алдаа байсан. Ертөнц байдгаараа л байлаа.

Английн физикч Исаак Ньютон амьдралынхаа сүүлийн 10 жилд библийг их судалж шүтсэн  байна. Түүнийхээр бол зөнч Даниилын номд орсон үг өгүүлбэр бүрийг тайлж байж өөрийн дифференциал тоолол, онолыг гаргахад ашигласан, тэгээд ч ертөнцийн төгсгөлийн өдрийг гаргаж ирсэн гэнэ. Ньютоныхоор бол ертөнцийн төгсгөл 2060 онд тохиох гэнэ. Энэ нь аймшигт үзэгдэл, дайн самуун байх юм байна. Христ дахин мэндлэхтэй зэрэгцээд мянган жилийн сайн сайхны хаанчлал эхэлнэ гэж байсан байна.

Дахиад л 1666 он гэхэд ертөнцийн төгсгөлийн тухай яриа гараад ирсэн байна. Нэг хэсэг зөнч хүмүүсийг аймшигт түймэр гарч цэвэрлэгээ  хийнэ гээд айлгаж эхэлж. Тэр үед  ертөнцийн төгсгөлийн тухай цуу тархаасан зарим зөнчийг нь баривчилж байсан ч  олон нийтийн тавгүйтэл, гайхшралыг намдааж чадахгүй байжээ.
Ертөнцийн төгсгөлийн тухай шинэ яриа 1910 онд Европт эхэлжээ.Энэ нь зүгээр ч нэг зөнчдийн таамаг биш бүр одон оронч эрдэмтдийн тооцоо байсан гэнэ. Тэднийхээр бол газар дэлхий дээр хорт агууламж бүхий сүүлт од унана гэжээ. Йим ч болохоор ашиг завшаанч хүмүүс тэр үед хороос сэргийлэх эм гэдгийг зарж ашиг олж байсан байна.

Хорьдугаар зууны дунд үед Ертөнцийн төгсгөлийн тухай бас нэг таамаглал нь британийн генералын нэг номд АНУ, ЗХУ-ын мөргөлдөөн болно гэж бичсэн байдаг. Хүйтэн дайны үеийн хамгийн магадлалтай, хүмүүсийн айж байсан  сэдвээр бичсэн энэ роман тухайн үедээ хамгийн их гүйлгээтэй ном болж байсан юм.
Тухай тухайн үедээ зөн билэгчид, таамаглагчдын хэлсэн харсан нь биелээгүй ч өнөө хүртэл тэд манай цэнхэр гаригийг мөхнө, сөнөнө, харь гаригийн дайралтад өртөнө, өөр гаригтай мөргөлдөнө гэж ярьсаар бичсээр, энэ нь ам дамжин тархсаар  байна. Ийм тохиол манай монголд ч гэсэн нэг биш удаа таарч манайхан сандарч тэвдэж байсан удаа бий.

Майяачудын хуанлиар 2010 оны арван хоёрдугаар  сарын 23-нд ертөнцийн төгсгөл болно гэж ярьж л байсан юм шүү дээ, та минь ээ. Гэтэл тэр нь тохиогоогүй, одоо яахыг хэн мэднэ.

0 Сэтгэгдэл
байсхийгээд л ингэж цуурдаг юм гэсэн шүү дээ. Манай өвөг дээдэс хүртэл энэ талаар ярьдаг л байсан.
Хамгийн их уншсан