“Ертөнцийн төгсгөл” гээд хуримын хувцасны дэлгүүр эрэлт ихтэй байна
2012 оны 12 сарын 9

Энэ 12 дугаар сарын 21-нд ертөнцийн төгсгөл болно гэсэн дам яриа авхаалжтай бизнесмэнүүдийн хувьд арилцаа наймаа, худалдааны ид онгодыг нь оруулж байна. ОХУ-ын Благовещенскийн хуримын хувцасны дэлгүүр үүнийг зүгээр өнгөрүүлсэнгүй. Ертөнцийн төгсгөл, харь гариг, сүүлт од манай дэлхийг мөргөнө гэсэн яриаг угтаад энэ сарын эхний өдрүүд 1-2-нд гэхэд л хуримын даашинз, хувцасаа ердийнхөөс 4-5 дахин хямд буюу таван мянган рублиэр зарсан байна.  Тэд бас сурталчилгаандаа ертөнцийн төгсгөлд итгэхгүй байгаа бол харь гаригийнхантай уулзахад өмсөх хувцас костюм даашинзаа ав гэсэн сурталчилгаа явуулснаар хотын хэдэн зуун залуу ийшээ  бөөнөөрөө л хуйларчээ. Салоны эзэн Савельева бүр “Арванхоёрдугаар сарын 21 гэхэд нөхөрт гарахгүй бол харь гаригийнханд хуримын хувцас чинь таалагдахгүй шүү дээ” гэж мэдэгдэл хийсэн байна. Энэ нь ч тэдэнд бөөн ашиг авчирчээ.

 

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.