Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эзэн хааны эд зүйлийг дуудлагаар худалдах нь

Оросын эзэн хааны гэр бүлийн өмнө нь хэвлэгдэж олны хүртээл болж байгаагүй гэрэл зураг, Николай II хааны их гүн Николай Николаевичид бичсэн зурвас, бусад баримт бичиг, хувийн эд зүйлийг өнөөдөр Женевт дуудлагаар зарах гэж байна. ИТАР-ТАСС-ын мэдээлснээр энэ дуудлага худалдаанд 200 орчим эд зүйл тавьсан гэнэ. Энд дэлхийн нэгдүгээр дайны үед хуурай замын болон тэнгисийн цэргийн ерөнхий командлагчийн нь хувьд их хаанд хаягласан захидал орсон дөрвөн ч захиа байгаа гэнэ. Мөн Ерөнхий командлагчийнх нь цэргийн саравчтай малгай, гэрэл зургийн альбом, шуудангийн ил захидал зэрэг байгаа юм байна. Энд бас Александр II хааны Екатерина Долгоруковад бичсэн 46 хуудас хайрын захидал бий гэнэ. Дуудлага худалдааны танхимын захирал Бернер Пиге “Эдгээр зүйл ямар үнэ хүрэхийг хэлж мэдэхгүй байна. Сонирхогчид энэ баримт бичгүүдийг ямар өнцгөөс харж үнэлэхээс л шалтгаална” гэсэн байна.
Өнгөрсөн оны яг өдийд Оросын эзэн хааны гэр бүлийн гэрэл зургуудыг 1,73 сая ам.доллараар худалдаж байсан юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан