Ардчиллын дууч С.Цогтсайханы шинэ ном “Бидний араншин” нэртэйгээр хэвлэгдэн гарлаа. Монголд Ардчилсан хөдөлгөөн үүссэн түүхт өдрийн өмнөхөн хэвлэгдэн гарсан энэ номыг “Цалиг” хэвлэлийн газар эрхлэн гаргаж, С.Цогтсайханы төрсөн ах С.Майнбаяр эмхэтгэж, сэтгүүлч Б.Галаарид хянан уншигчийн гарт хүргэж байна. Энэ номонд сэтгүүлч С.Цогтсайханы бичсэн нийтлэлүүд, дууны үг болон шүлгүүд, орчуулга, зурсан зураг, гар бичмэл, ховор сонин гэрэл зураг багтжээ.
“Энэ ном бол маш сайн бүтээл. Цогоог маань уран бүтээлч хийгээд хувь хүний хувьд хэн байсныг маш тодорхой илэрхийлсэн. Монголын уншигчдад С.Цогтсайханыг олон талаас нь харуулж чадсан” гэж номын редактор Б.Галаарид онцолсон.
С.Цогтсайханы “Бидний араншин” номыг түүний найз нөхөд, хүндлэн бишрэгч О.Сэр-Од, Б.Галаарид, Л.Ганзориг, Б.Ганзориг, Ч.Баттуяа нарын хүн ивээн тэтгэж хэвлүүлжээ.