Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүлд модны чимэглэлийн түүх

Өнгө өнгийн чимэглэлээ зүүсэн сүлд мод шинэ жилийн баярын хамгийн гоё зүйл. Тийм ч болохоор чимэглэсэн сүлд мод хараад хүн бүрийн сэтгэл хөдөлдөг биз ээ. Харин сүлд мод чимэглэх ёс, чимэглэл хаана хэзээ үүссэн бэ.

Чимэглэл хаанаас эхтэй вэ

Сүлд модны чимэглэл нь эхлээд христчүүдын бэлгэдэл байсан байна. Лаа гэхэд л сэтгэлийн гэгээ, бөмбөлөг нь сайн сайхны модны үр жимс, хүнсний ногоо жимс нь өсч үржихийн, амьтан хүмүүс нь бурханд сайн сайхныг хүсэх, од бол модны оройг чимж Христийн байгаа газар болох одон гаригийг төлөөлдөг байж. Гэхдээ энэ бүхэн жинхэнээрээ лаагаа асаагаад хүнснийхээ зүйлсээр л чимдэг гэсэн үг. Харин XVIII зуунаас л өнөөгийн бидний хэрэглэдэг чимэглэлийг хийж эхэлсэн байна.

Сүлд модны чимэглэлийг хэрхэн хийдэг вэ

Тюрингийн Лауш хотод анхны бөмбөлгийг хийжээ. Тугалган цаасаар доторлосон шилэн бөмбөлөг хийж түүнээ гадуур нь гялтгануураар чимж. Аажмаар шилэн урлал хөгжиж зөвхөн бөмбөлөг ч биш, төрөл бүрийн дүрс хийж эхэлсэн байна. ХХ зууны эх дөхөөд ирэхэд шинэ жилийн сүлд модны чимэглэл өнөөгийн төрхөндөө орж янз бүрийн хэлбэр дүрс, бас утга агуулгатай болж ирж. Ингээд л христийн баярын барааг сурталчилж, төрөлжсөн зах хүртэл гардаг болсон байна.

Уламжлал

Орост гэхэд л 1935 онд Зөвлөлүүдийн ордонд анхны албан ёсны сүлд мод зассан гэдэг. Манай гариг хоёр системд хуваагдаж сүлд модны чимэглэл ч бас “улстөржин” таван хошуу, удирдагчдын хөрөг, Кремлийн цамхаг, алх хадуур дүрсэлдэг болжээ. Уг нь бол хүмүүс, ялангуяа хүүхэд багачууд бол өвлийн өвгөн, цасан охин, үлгэрийн баатруудтай байвал илүү их дурладаг л даа. Иймийг ч бас хийж л байсан.

Эх орны дайны үед бас тоглоомын утга агуулга өөрчлөгдөж, цэрэг дайчид, байлдааны техник, танк хэлбэртэй болсон гэдэг.







1 Сэтгэгдэл
Мал гэчий
Хамгийн их уншсан