Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Майдарын эрин үе эхэлснийг Монгол төдийгүй дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрлөө


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор хэрэгжиж буй “Их Майдар” төслийн хүрээнд “Их Майдар”сангаас санаачлан Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Монголын Философийн холбоо, БатЗасаг Институт, Жавзандамба Хутагт Төв зэрэг байгууллага хамтран “Майдарын эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг энэ сарын 6,7- ны өдөр “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн тус анхдугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх, доктор Р.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон АНУ, БНФУ, ОХУ, БНСУ,Тува зэрэг улс орнын 20 гаруй эрдэмтэн судлаач 240 гаруй төлөөлөгч оролцож, Сайн цагийн эхлэл Майдарын Эрин үе эхэлснийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрлөө.

Эв нэгдэл, энэрэл нигүүслийн бэлгэдэл Майдар бурхныг бүтээх тус төсөл нь Үндэсний бүтээн байгуулалт төдийгүй Монголын ард түмний шашин, соёлын үнэт өв уламжлалыг сурталчилан таниулах, улмаар гадаадын жуулчдыг татах зорилгоор өөрсдийн нэрийн хуудас болсон бэлгэдэл, бүтээл, аялал жуулчлалын цогцолбор юм. Уг цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Богд хан уулын өвөр, Өгөөмөрийн ам “Зүрх Хайрхан” уулын энгэрт бүтээн байгуулагдаж байгаа бөгөөд 2014 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан