Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уго Чавес эдгэрэхэд тун хүнд байна

Өчигдөрхөн мэс засалд орсон Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдраас эдгэрэхэд тун хүнд байгааг дэд Ерөнхийлөгч нь мэдэгдлээ. У.Чавесыг эргэхээр Гавана явсан Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга болон Газрын тосны сайд нар өчигдөр эх орондоо ирж, дэд Ерөнхийлөгчтэй хамт телевизээр мэдэгдэл хийжээ.
Өмнө нь дэд Ерөнхийлөгч мэдэгдэхдээ У.Чавесын мэс засал зургаан цаг үргэлжилж, амжилттай болсон гэж байсан бол сүүлд хийсэн мэдэгдлээр “Ерөнхийлөгчийг одоо хүнд өдрүүд хүлээж байна. Мэс заслын дараах эмчилгээ ч амаргүй, маш их ур чадвар шаардах болно. Энэ өвчнөөс эдгэрч илаарших тун хүнд” гэсэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийнхөө төлөө залбирахыг ард түмнээсээ хүсчээ.    Гаванад эмчлүүлж буй У.Чавесыг эргэхээр очсон Эквадорын Ерөнхийлөгч Рафаел Корреа ч “маш хүнд, эмч нарын ур чадвар шаардсан мэс засал” байсан хэмээн мэдэгдсэн байна.
Венесуэлийн эрх баригчдын мэдэгдэж буйгаар одоо 58 настай У.Чавес хорт хавдар өвчнөөсөө ангижрах тун хүнд, түүнээс улбаалаад эргээд ажилдаа орох нь ч нэлээн эргэлзээтэй болж эхэллээ. У.Чавес Куба руу явахынхаа өмнө хэрэв түүнд ямар нэгэн зүйл тохиолдвол дахин Ерөнхийлөгчийн сонгууль болно, тэр цагт өөрийнх нь хамгийн дотны хүн болох дэд Ерөнхийлөгч Мадурод итгэл хүлээлгэн сонгоорой хэмээн венесуэльчүүдэд захисан билээ.
Мадуро бол нэгэн цагт У.Чавесын хувийн жолоочоор ажиллаж байгаад улс төрд орсон нэгэн юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
joloochoos eronhiilogch genee buruu baina
ingej xund obdchixson mortoloo ch alban tushaalaa ogch chadaxgui, xun gedeg mon ch teneg baix yum daa.
Хамгийн их уншсан