Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцон дотор хүүхэд нас баржээ

Нисэх онгоцонд хүүхэд төрсөн тухай мэдээ сонин байдаг. Гэтэл онгоцонд хүүхэд нас барсан эмгэнэлт үйл явдал ОХУ-д тохиосон байна. Нийслэл Москвагаас Хабаровск орохоор нисч явсан Боинг-777 онгоцонд зорчиж явсан хүний таван настай хүү нас барснаас онгоц Красноярск хотод буухад хүрчээ. Онгоцонд хүүгийн бие муудаж эхлэхэд тэнд зорчиж явсан  эмч туслахаар оролдсон ч яаж  ч чадаагүй байна. Үйл явдлыг тодруулах, хүүгийн нас барсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж эхэлсэн байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан