Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ертөнцийн төгсгөл хэдэн тэрбум жилийн дараа л болно гэнэ

Ертөнцийн төгсгөл хэдэн тэрбум жилийн дараа л тохионо гэж дэлхийн католик шашинтны төв Ватиканы ерөнхий одон оронч Хосе Фунес өчигдөр мэдэгдсэн байна. Түүнийхээр бол одоо хүмүүсийн цуураад байгаа 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд ертөнцийн төгсгөл болохгүй, ер юу ч болохгүй гэнэ. “Одон орны моделууд зөв байгаад, тэр нь өөрийнхөө замаас гаждаг юм гэхэд энэ төгсгөл нь хэдэн тэрбум жилийн дараа л болох үзэгдэл” гэж Х.Фунес хэлжээ. Тэр бас “Христийн шашинтнууд үхэл бол төгсгөл биш гэдэгт итгэдэг” гэж хэлсэн байна.
Ийнхүү арванхоёрдугаар сарын 21-нд ертөнцийн төгсгөл болно гэж Майяачуудын хуанлид өгүүлсэн гэдгийг майяачуудын түүх соёл судлаачид, одон орончид няцаасаар байна. “Яагаад заавал арванхоёрдугаар сард гэж. Өөр жилийн өөр сард байж болох шүү дээ. Ийм ярианд бүү итгэ, бид амьдарна гэдэгт итгэлтэй байна” гэж Канадын одон оронч Тим Стивенс хэдэн долоо хоногийн өмнө бас мэдэгдсэн юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
tegelgui dee
Хамгийн их уншсан