Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа нь шүүх хурлаас болсон

Жолооны үнэмлэх есдүгээр сараас хойш сар бүрийн 1-нд хэвлэгдэнэ гэсээр өнөөдрийг хүрлээ. Хэвлэлийн компаниудын дунд нээлттэй тендер зарлаж  “Смарт солюушн” ХХК-ийг сонгосон ч өнөөг хүртэл хэвлээгүй байна. Энэ талаар ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Энхбатаас тодрууллаа.

-Жолооны үнэмлэх хэзээ хэвлэгдэх вэ?
-Шүүх хурлаас шалтгаалаад өнөөд­­­рийг хүртэл хэвлэж болохгүй яв­на. Жолооны үнэмлэх өмнө нь хэв­­лэж байсан “DMIT” компанийн гэ­рээг өнгөрсөн зургадугаар сарын 13-нд цуцалсан. Гэтэл тус компанийн удирдлагууд үндэслэлгүй зүйл хийлээ гэсэн шалтгаанаар Чингэлтэй дүүр­гийн шүүхэд гомдол гаргасан. Иймээс шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
-Шүүх хурал нь хэзээ болох ёстой юм бэ?
-Өнөөдөр /өчигдөр/ хуралдах ёс­той байсан нь ч түр хугацаагаар да­хиад л хойшилчихлоо. Шүүх хурал болс­ны дараа албан ёсоор мэдээлэл өгнө.
-Өнөөдрийг хүртэл хэвлэг­дээ­гүй хэчнээн жолооны үнэмлэх байгаа бол?
-Одоо ч бүр овоорсон.
-Наймдугаар сараас хойш 10 гаруй мянган жолоочид түр үнэмлэх олгосон гэж байсан. Түр үнэмлэх олгож байгаа юу?
-Олгож байгаа. Гэхдээ удахгүй жолооны үнэмлэх хэвлэгдчих байх аа. Шинэ, хуучин хоёр компани урьдчилсан байдлаар ойлголцсон гэсэн. Тэгэхээр шүүх хурал ойрын хугацаанд болчихвол цаашдаа асуудал гарахгүй байх.

0 Сэтгэгдэл
orloh alban bcihig barimt ogson gee zdee ter ni huchintei bol joloo barij bolj l bgaam bna lee shd yahav udaaj bgaa ni buruu ch gsn
бүхэл бүтэн тусгаар тогтносон улс байж иймхэн асуудалаа шийдэж чадахгүй яасан хэцүү юм вэ. Манай нөхөр хамаг байдаг мөнгөө шавхаж байж машин авч таксинд яван гээд машин авсан. тэгсэн мэргэшсэн жолооны үнэмлэхтэй хүн л нэг компианд орж таксинд явах эрхээ авдаг. 9сард өгсөн одоо болтол байхгүй жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байна гээд. За жолооныхоо үнэмлэхээ хүлээх хооронд нэг таксины компианд жолооны үнэмлэх иртэл хүлээж байгаач гэж гуйж хахуул өгсөөр байтал манайх гэдэг айл хоосон хонож байна
ямар тэнэг юм вэ
ямар тэнэг юм вэ
p gj unemlehee avmar bnashdee ene talaar yrij helj bgaa humuus eruusuu algaa araich dee
Хамгийн их уншсан