Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүйтэн, “Ертөнцийн төгсгөл”-ийг мартаж, сэтгэлээ өөдрөг байлгах таван энгийн арга


Өвлийн дүн хүйтэн эхэлчихлээ. Өдөр богиносч зам талбай халтиргаа гулгаа, машины түгжрэл. Дээр нь ертөнцийн төгсгөл болно гэсэн цуу яриа хүмүүсийн сэтгэлийг гэгэлзүүлээд байдаг. Гэтэл амьдрал нэг л хэмээр үргэлжлээд...ажлаа хиймээр байдаг. Яаж тайван байх вэ. Өөрийгөө хэрхэн тайвшруулж, сэтгэл санагаа өөд татах  вэ. Сэтгэлзүйч дараах хамгийн энгийн зөвлөгөө өгч байна.

1.    Гэрэл, цэцгээр өөрийгөө хүрээл
Өвөл, ер нь хүн гэрэл дутмаг болохоор л унтмаар санагдаад байдаг. Өглөө ажилд гарахад харанхуй, орой тарахад ч бас л харанхуй. Албан өрөөнд ажилладаг хүмүүс бол өдрийн гэрлийг тун бага үздэг.
Тэгэхээр яах вэ. Гэр ажлын өрөөндөө гэрлээ асааж суу. Ялангуяа дулаавар өнгө ялгаруулдаг шар, ягаан гэрэл асаавал зүгээр. Ер нь дулаан өнгө гол байвал сайхан. Ор дэрээ улаан бүтээлгээр бүтээж, улбар яагаан халад өмсч, ханадаа хүртэл ийм дулаан өнгийн, цэцэг дүрсэлсэн  уран зураг, гэрэл зураг өлгөх хэрэгтэй. Ингэхэд гаднаас дарч хөрөөд орж ирэхэд хүртэл нэг л дулаан сайхан мэдрэмж төрж, сэтгэл санаа чинь сэргээд ирэх болно.

2.    Жимс, хүнсний ногоо ид.
Жим, хүнсний ногоо чинь тэр чигээрээ амин тэжээл. Амин тэжээл дутагдаад ирэхээр л хүн ядарч, тэр хэрээрээ гутранги болох нь бий.
Тэгэхээр яах вэ. Жимс сайн ид. Банан, мандарин, киви, ананас... гээд. Улаан лооль, өргөст хэмх ид. Мэдээж ногоотой сайхан хоол хийж идэж байх хэрэгтэй. Өвлийн хүйтэн, ажлын ачаалал, элдэв зүйлийн цуу ярианаас гутарсан сэтгэлийг тань өөд татаад л ирнэ.

3.    Кино үз.
Томхон дэлгэцтэй телевизороор байлдаант кинонууд үзэхээ жаахан хойш тавь. Аймшгийн кинонуудыг ч мөн адил. Тэд чинь сэтгэл санааг өөд нь хэзээ ч татахгүй.
Тэгээд яах вэ. Инээдмийн, уянгын кинонууд үз л дээ. За тэгээд шинэ жил ойртож байгаа болохоор шинэ жилийн тухай хөөрхөн, хүүхдийн гэмээр кинонуудыг үзээд инээж суухад нэг хэсэгтээ л муу муухай бүхэн мартагдаж сэтгэл чинь сэргээд ирнэ.

4.    Өмнө нь хийж байгаагүй тийм зүйл хий
Байнга л нэг хэвийн, орой ирэнгүүтээ л хоол бэлтгээд, заримдаа өөр газар хооллоод, эсвэл бааранд суугаад байх уйтгартай байгаа биз дээ.
Тэгвэл шөнө дунд гараад цасан өвгөн хий л дээ. Найз нөхдөө урьж үдэшлэг зохио. Үргэлж л урин дулаанд зунаар аялдаг бол одоо сайн дулаалж аваад ойд зугаал. Боломж олдвол шүхрээр үсрээд үз. Ер нь өөрөө ийм сонин зүйл бодож олоод хийгээд үз. Санаанд оромгүй, тэгээд жинхэнэ байх юм биш үү.

5.    Зүгээр л унт.
Бүхнийг мартаад зүгээр л сайхан унт. Хдээн цаг ч яахав. Гэрэл, телевизор, компьютерээ унтраа. Харин өрөөндөө сайхан эрүүл агаар оруул. Өөрийнхөө уух дуртай сайхан цайг уугаад санаа амар сайхан унт. Тэгээд сэрэхэд чинь сэтгэл санаа ямар өөдрөг байна гэж санана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан