Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”  УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн  Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн зах зээлийг дэмжих зорилгоор гаргаж буй Засгийн газрын бондын асуудлыг хэлэлцэх үеэр арьс, шир түүхий эдээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүнд зориулж 100 тэрбум төгрөгийн бонд гаргах талаар санал гарсан юм. Харин энэ асуудлыг салбарын сайд нь дэмжихгүй байгаагаа хэлж илүү судалгаатай хандаж, ажиллах хэрэгтэйг хэлэв. Гишүүд энэ асуудалд санал нэлээд зөрөлдсөн бөгөөд хоёр байнгын хорооны хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар болов. Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдана.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан