Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ертөнцийн “төгсгөлд” бэлэн үү

Цуу ярианд итгэгчдийн үгээр бол арванхоёрдугаар сарын 21 буюу энэ баасан гаригт дэлхийн төгсгөл болно.  Энэ өдөр дэлхий сүйрнэ гэсэн шинжлэх ухааны баталгаа нотолгоо байхгүй ч харамсалтай нь үүнд итгэгчид олон байна. Итгээд зогсохгүй ямар нэгэн зүйл тохиолдвол хэмээн элдэв янзын бэлтгэл хийсээр. Лаа шүдэнз худалдан авах ч энүүхэнд. Бүр ямар ч аюулаас ангид хол байлгах орон сууц барьж бүтээж, майяачуудын зохиосон хуанлийн сүүлчийн өдрийг хүлээж байна. Ийм хүмүүсийн нэг нь АНУ-ын Калифорни мужийн Монтебелло хотын оршин суугач Рон Хуббардын гэр бүл юм. Гэр бүлээ дэлхийн сүйрлээс авч үлдэх гэсэн энэ эр цөмийн бөмбөгөнд ч тэсвэртэй хоргодох байр хийж чаджээ. Гэхдээ хоргодох байр гээд амь гарах төдий биш, тохьтой тухтай амьдарч болох бүрэн боломжтой хоргодох байр.
Цилиндр хэлбэртэй энэхүү хоргодох байр гурван метр өргөнтэй, 15 метр урттай аж. Цөмийн зэвсэг, тэсрэх бөмбөг, химийн зэвсгийн халдлагаас ч хамгаалж чадах энэхүү хоргодох байр дотроо гал тогоо, ариун цэврийн өрөөтэй, бас хэд хэдэн ор бүхий унтах хэсэгтэй. Нэг байтуйгай нэлээн хэдэн гэр бүл байсан ч амь хоргодож болохоор энэ байрны үнэ ойролцоогоор 75 мянган ам.доллар ажээ.  Рон Хуббард гэр бүлдээ зориулж, Индиана болон Нью-Йоркт хоёр ч газар хоргодох байраа газар доор суулгасан бөгөөд баасан гаригт болохоос өмнө аль нэгэнд нь очоод гурав хоногийн дараа гарч ирнэ гэж ярьжээ.

Тэрээр хүмүүс өөрийг нь тэнэг гэж бодох байх хэмээн хүлээн зөвшөөрсөн ч юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ хэмээн ертөнцийн төгсгөлд бэлдсэн учраа тайлбарлажээ. 








Дээрхтэй адилхан гэхдээ доторх байдал нь өөр хоргодох байр 29,900 доллараас худалдаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
hahahaha tgd suirtsnuuu?
шалтгаалж
байгалийн хүчин зүйлийг хүн гэдэг амьтан мэдрэх чадваргүйгээс хойш болгоомжтой байхад илүүдэх юу байхав дээ. харин дэлхий маань яаж төгсөх гэж байгаагаас л шалгаалж хаана ч нуугдсан амьд үлдэх эсэх нь шалтгаалах байх даа. чухам хэд хоног мөсөн ертөнц болох уу? галан ертөнц болох уу? эсвэл бүр мөсөн дэлбэ үсэрхэд хүрвэл энэ гэрийн хэрэг байна уу даа
Хамгийн их уншсан