Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүржид Саакашвилийн үеийн хоёр сайдыг баривчиллаа

Гүржийн хууль сахиулах байгууллага өмнөх Засгийн газрын үеийн нөлөө бүхий зургаан түшмэлийг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэмээн саатуулсан байна.
Би-би-си агентлагийн мэдээлснээр сэжигтнүүдийг таван цаг байцаасны эцэст баривчилсан байна. Тэднийг нэг сая доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг хувийн компаниудад хууль бусаар өгсөн хэмээн сэжиглэж байна. Өнөөдөр үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгч Михаил Саакашвили “Ийм хууль бус үйлдлээ зогсоохыг би шаардаж байна. Бүх зүйл сайхнаар төгсөнө гэдэгт найдах биш бүр итгэж байна” гэж “Рустави-2” телевизээр ярьжээ.
Баривчлагдсан хүмүүсийн дунд Боловсрол, хуульзүйн сайд Ника Гварамия, Эрчим хүч, сангийн сайд Александр Хетагури, Эдийн засгийн дэд сайд Каха Дамения нар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан