Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж: Нэгэнт явж байгаа бол хүн шиг байх ёстой


УИХ-ын сонгуулийн үед МАН-аас нэр дэвшин саяхан гишүүний тангаргаа өргөсөн Д.Арвин АН-д гишүүнээр элслээ. Түүний энэхүү үйлдлийг улс төрийн хүрээнд янз бүрээр тайлбарлах болсон. Гэвч тэрээр нэгэнт сонголтоо хийчихлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн байр суурийг сонирхов.

-Монголын улс төр дэх цадиггүй явдал 1993 оноос эхлэлтэй. Тухайн үед өрнөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ардын намаас нэр дэвшиж чадаагүй хүн АН-д орж нэр дэвшсэнээр эхэлсэн өвчин дөө. Улс төрийн синдром гэж байдаг бол өнөөдөр дээд цэгт хүрчихлээ. Энэхүү өвчин, урвалт 20 жил үргэлжилж байна. Монголын төрийг муухай харагдуулж, ард түмний сонголтыг басамжилж, хүний сэтгэл рүү ус цацан, олон жил хамтдаа явсан намынхаа нөхдийн урмыг хугалсан урвалт дунд бид бүхэн амьдарч ирлээ. Ер нь, бүх намуудад ийм зүйл бий. Ард түмний сонголт үнэгүйдэж, учир утгагүй болох явдал үүнээс эхлэлтэй. Хүний мөс жудгийн талаар 2006 онд УИХ-ын даргын суудал дээрээс би ярьж байсан. Тэр үед мөс жудаг гэдэг зүйл байхгүй болж байна гэж хэлсэн. Өнөөдөр би эх орноосоо урваагүй, зүгээр л намаасаа гарч өөр намын харьяалалтай болж байна гэж ярьдаг хүн олон болж. Тун удахгүй зарим нэг нь эх орноосоо урвана шүү. Тэр бүү хэл эх орноо ч худалдаж мэднэ. Ийм зүйл л болж байна даа.

-МАХН-д элсэх талаар нэг хэсэг яригдаж байсан?
-Ардын намаас дөрвөн удаа нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон хүн МАХН руу явсан бол миний хувьд үүнийг нь ойлгох ёстой байсан юм. Гэтэл АН руу явж байгааг нь хувьдаа ойлгохгүй л байна. Цаад талд нь ямар нэгэн ашиг сонирхлын асуудал бий дээ. Удахгүй ил болох биз. Миний хэлж байгаа үг нэг хэсэгтээ хүний дургүйг хүргэдэг. Сүүлд нь бүгдээрээ л үнэнд гүйцэгддэг шүү дээ. Энэ удаад ч мөн адил дахиад үнэнд гүйцэгдэнэ. Ардын нам шиг дотоод ардчилалтай нам монголд байхгүй. Манайхан АН шиг хурал дээрээ зодоон нүдээн хийдэггүй. Хэлэхээ хэлж, даргаа солих шаардлагатай гэж үзвэл халж сэлгэнэ. Тиймдээ ч 1990 оноос хойш ес дэх даргынхаа нүүрийг үзлээ. Ингэж шинэчлэгдэж байгаа нам монголд байхгүй. Ер нь, нэгэнт явж байгаа хүн шиг л байх ёстой.

0 Сэтгэгдэл
Arvin buruu zuil hiisen zailaasaa mongoloos
ter harvin abgaigaar yahab otsoitol said goridoj syygaa
Хөөрхий дөө, МАН-ынхан шээс нь горожих гэж байх шив дээ. Энэ бол улс төрийн сонголт. МАН өөрөө улс орныхоо, ард түмнийхээ эсрэг байхад төрөө дээдэлдэг хүн улс төрийн сонголтоо хийж байгаа нь энэ. Нямдорж чинь юун намаасаа байтугай, эх орноосоо урваад тагнуул хийж явсан гээ биз дээ. Үүнийг Тагнуулын дарга байсан хүн хэлдэг юм шүү.
demjij bna nyamkagiin zuv suuld dandaa unen baidag
Urvagch Nyamkaa urvagch baix zovlong sain medne shuu dee tegeed tailbarlaad bainaa ta minx
арвин намаасаа урвах ч яахав.... Та эх орноосоо урвасан юм бишүү
Нямдорж шорвог үнэнийг өчсөн бус уу, үхэхээс бусдыг үзсэн хашир толгой арвины нүүдлийг яг л хэлж байгаа юм. Ямар нэгэн ашиг сонирхол байж л байгаа юу гэж л үзэл бодлоороо гээд явж байхав.
энэ ярилцлагыг мүл дэмжиж байна. Нямдорж гишүүнээ саяхны нэг сайт дээр таныг хятадын тусгай албадтай холбоотой нь үнэн байсан гэж тагнуулын Баатарын ярилцлага гарсан байсан. Та тэр талаар юу хэлэх юэ.... үнэн бол та сайн дураараа их хурлын гишүүнээсээ татгалзаж чадах уу.. бид урвагч нарт дургүй
nyamka yag zob hellee 4 jiliin daraa tetgebertee garah tul idej uuh heregtei shvvdee yun songogch ard tvmen
nyamka uuruu l eh ornoosoo urvaj magadgui
Хамгийн их уншсан