Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Энэ хуулийн гол агуулга нь УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэгт холбогдсон бол УЕП мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн УИХ-д танилцуулахаар тусгажээ. Уг нь, өмнөх хуулиар гэмт хэрэг үйлдсэн бол УЕП УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдолд эсвэл гэмт хэрэг үйлдэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан бол эргүүлэн татагдахаар тусгасан байдаг аж.
С.Дэмбэрэл: Шинэчлэлийн үзэл санаатай хэр зэрэг тааруулсан бэ. Олон улсын практиктай хэр нийцэж байна вэ гэсэн асуултад хууль санаачлагчийг төлөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал үнэхээр эмзэг. Үүнийг хуулиар зохицуулах асуудал яригдаж байсан ч бодит биелэлээ олж чадаагүй, гэмт хэрэг хийсэн гишүүнийг эргүүлэн татах боломжгүй байгаа юм. Эргүүлэн татахад мөрдөн байцаагчийн саналын үндэслэн УЕП-оос УИХ-д танилцуулна гэж тусгасан. Манай хойд хөршид бол тухайн гишүүнийг бүрэн эрхийг дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг юм билээ. Мөрдөн байцаагчийн дүгнэлтийг үндэслэж эргүүлэн татна гэдэг бол хүнд байх л даа” гэв. Мөн энэ асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд хоёр зүйлээр татна гэсэн. Нэгдүгээрт гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол, хоёрдугаарт гэмт хэрэгт холбогдуулан зайлшгүй шалгахаар болсон бол мөрдөн байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шалгана” гэж заасан гэсэн тайлбарыг өгсөн юм. Ийн энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан