Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын тухай хууль батлагдсан цагаас эхлэн МАН бүлэг байгуулна

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-д шилжүүлсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулснаар эл хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга, МАН яагаад өнөөдрийг болтол бүлэггүй байгаа вэ гэхээр өөрсдөө хууль зөрчсөн. Тэгэхээр энэ хууль зөрчсөн тохиолдол ямар хариуцлага хүлээхээр тусгасан юм бэ. МАН-д саналаа өгсөн сонгогчийг хүндэтгээд бүлэгтэй болгох гэж байна. Гэвч сонгогчдынхоо саналыг хүндэтгэж, хуулиа биелүүлээгүй шүү дээ. Ийм тохиолдолд яах ёстой юм бэ. Мөн дэгийн тухай хуульд УИХ-ын чуулганы нээлтэд бүлэг болгон үг хэлэх тухай асуудал тусгана гэсэн яасан бэ” гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Бид энэ хуулийг өөрсдөө баталсан. Нэгэнт өөрсдөө баталсан учраас төрийн эрхийг барих дээд байгууллагыг түшилцэж байгаа хүмүүс дээдлэх ёстой. Хариуцлагын тухайд гэвэл бүлэггүй яваад байгаа нь хүлээж байгаа хариуцлага байх. Тэгж хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт байхгүй” гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас өмнө Цолмон нарын гишүүд хууль санаачилж өргөн барьсан байсан. Гэтэл яагаад үүнийг хэлэлцээгүй юм бэ. Энэ хуулийн төсөлд хууль батлагдангууд МАН бүлэг албан ёсоор баталгаажна гэж оруулж өгөхгүй бол хэзээ бүлэг батлагдах нь тодорхойгүй байна гэж хуулийн төслийг шүүмжилсэн юм. Гэсэн ч хуулийн төслийг хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан