Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Economist” сэтгүүл Путинийг шоглож, там руу хөтлөгч гэжээ


“Economist” сэтгүүлийнхэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины шог зургийн дор “Там руу очих хамгийн дөт замыг заагч” гэсэн тайлбар хийжээ. Түүнийг Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун, талийгаач болсон Муаммар Каддафи нартай хамт гал шатаж буй голд урсч байгаагаар дүрсэлсэн байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель нар завин дээр сууж байх юм гэнэ. Энэ бүхний наана гартаа “The Economist” сэтгүүл барьсан шулмас суугаад тэднийг харж байгаа зургийг энэ арванхоёрдугаар сарын дугаарынхаа нүүрэнд тавьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан