Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Владимир Путин ертөнцийн төгсгөл болох өдрийг зарлалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яг одоо телевиз сайтаар шууд дамжуулж байгаа ярилцлагын үеэр нэг сонирхолтой сэдэв хөндсөн нь маргааш тохионо гээд байгаа “Ертөнцийн төгсгөл”-ийн тухай байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч манай гаригийн бүх оршин суугч 4,5 тэрбум жилийн дараа нарны дэлбэрэлтээс болж нас нөгцөнө гэж хэлсэн байна. Тэрээр “Манай нарны  идэвхжлийн давтамжийг мэдэж байна” гээд “Ертөнцийн төгсгөл хэмээн айх эмээх” хэрэггүй гэжээ. Тэрээр 2007 онд Оросын ШУА-ийн сансрын захирал Лев Зеленийн  цуврал лекц сонсч байснаа дурдаад “Манай дэлхий долоон тэрбум жилийн дараа наран дээр хүчтэй дэлбэрэлт болж цагаан замд орж шатна гэж хэлсэн”  хэмээн иш татсан байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан