Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онцгой байдлын ерөнхий газар 2012 онд

Онцгой байдлын ерөнхий газар 2012 онд

2012 онд улс орны хэмжээнд байгаль цаг агаарын аюулт үзэгдэл, ой, хээрийн түймэр, үер усны аюул, усны осол, мөсний цөмрөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин зэрэг гамшгийн нөхцөл байдлын хувьд хүнд, онцгой байдлын албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж сорьсон сорилтын жил байлаа.
       
Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон аюулт үзэгдлээс эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчноо авран хамгаалах,  гамшгийн хор уршгийг арилгах,  эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад манай хамт олон санаачлага, идэвхи зүтгэлтэй ажиллан үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж  ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд гамшгаас хамгаалах vйл ажиллагаа нь Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хvч чармайлт, Монголын нийт ард иргэд, тєрийн болон тєрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын тэгш оролцоо, харилцан ойлголцол, тvншлэл хамтын ажиллагаан дор Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхи мэдэгдэхүйц дээшилж байна.

Гэвч иргэдийн аливаа осол, аюулт үзэгдлийн аюулаас өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх, авран хамгаалах талаархи мэдлэг, боловсрол хомс, хувь хүний хариуцлагагүй, назгай байдлаас үүдэн гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллан албан үүргээ гүйцэтгэж явсан 4 аврагч маань амь насаа алдсанаас гадна мөсний цөмрөлтөөс болж эх, хүү хоёр эндсэн зэрэг мартаж болохгүй гашуун сургамжууд тохиолдсон. Иймд, Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах, “Аюулгүй орчинтой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг талаас иргэдийн үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаас гамшгаас хамгаалах талаар төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг чанартай, хурдан шуурхай болгох хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм.
Эрдэнэт хүний амь нас, эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалж, ард түмэн, эх орныхоо төлөө амь нас, зүрх сэтгэлээ өргөсөн журмын нөхөд Ч.Намжилдаш, С.Бат-Эрдэнэ, Ж.Одбаяр, Г.Багабиш нарынхаа гэгээн дурсгалыг Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн энэ өдөр дурсан хүндэтгэл илэрхийлж байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын аврагчид маань 2012 онд обьектын гал түймэр, хүчтэй салхи шуурга, аадар бороо, үер усны аюул, усны осол, бичил уурхай, нурангын ослоос нийт 663 эрдэнэт хүний амь насыг аварч, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн 25.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

“Төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шудрагаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая” хэмээн өргөсөн тангарагтаа амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл үнэнч байж, ард иргэд, анд нөхөддөө амьдрал бэлэглэх хатан зориг, баатарлаг гавьяа Онцгой байдлын албаны зоригт хөвгүүдэд л байдаг аа.

Онцгой байдлын албаны аврагчид эх орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллахаас гадна олон улсын хэмжээнд аврах ажиллагаа явуулах чадвартай болохоо энэ хугацаанд төр, түмэндээ нотлон харуулсан.
Үүний нэг тод жишээ нь Онцгой байдлын албаны албан хаагчид Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд анх удаа оролцож байна.

Онцгой байдлын албанд хийгдэж буй шинэчлэл

Гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлж буй үйлчилгээг чанартай, хурдан шуурхай болгохын тулд энэ салбарт эрхзүйн шинэчлэлүүдийг хийх шаардлагатай байгаа юм. Тиймээс аймаг, орон нутгийн Онцгой байдлын хэлтсүүдийг газар болгон өөрчилж, Аврах, гал унтраах ангиудын зэрэглэлийг нэмэгдүүлэх, Эрэн хайх, аврах бүлгүүдийг өргөтгөж гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах зорилгоор газар, хэлтсийн бүтцэд урьдчилан сэргийлэх, хяналтын нэгжийг шинээр байгуулах ажлыг эхлүүлээд байна.

“Шуурхай бүлэг”-105 бүлгийн нэмж 2013-2014 онд дахин 4 бүлэг байгуулах, дүүргийн хэлтсүүдэд урьдчилан сэргийлэх, хяналтын тасаг байгуулах, гамшгаас сэргийлэх, хяналтын тасаг байгуулах, байцаагч нарын тоог нэмэгдүүлж байна.
Мөн 2013 оноос эхлэн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хууль сахиулах их сургуулийг түшиглэн Онцгой байдлын салбарын чиглэлийн 8 мэргэжлээр албан хаагч бэлтгэх, мэргэжил давтан мэргэшүүлэх, гадаадад сургах албан хаагчийн тоог нэмэгдүүлэх, албан хаагчдын боловсролын болон ёс зүйн шалгуур үзүүлэлтийг нэмэгдүүлэх, албан хаагчийн орон сууцны тоог нэмэгдүүлэх,хувийн орон  сууц, байшинтай болох санаачлагыг нь дэмжих,албан хаагчдын эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэх, сэтгэл зүйчийн орон тоог нэмэгдүүлэн ажиллана.

Тоног төхөөрөмж

2012 онд 7.2 тэрбум, 2013 онд 7.3 тэрбум төгрөг нийт 14.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан. Мөн Монгол Улсын Их хурлын 2011 оны 22 дугаар тогттоолоор батлагдсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр”, Засгийн газрын 2010 оны 76, 282, 2011 оны 75 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр газар хөдлөлтийн гамшгийн үед ашиглах 25 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 3.5 тэрбум төгрөгөөр худалдан аваад байна.

Хувцас хэрэгсэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан нэр, төрөл, тоо хэмжээний дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэгсэл худалдан авахад 2012 онд 1.5 тэрбум, 2013 онд 5.7 тэрбум төгрөг батлагдаж урд оноос 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна.
    Өнөөдөр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан ахмад настан болон зарим албан хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны 4 албан хаагч “Тэргүүний ажилтан” тэмдгээр, 9 албан хаагч “Онц гал сөнөөгч” тэмдгээр шагнагдлаа.

2012 оны “Аварга” албан хаагчаар шалгарсан албан хаагчид:

1. Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Лувсандоржийн Болдбаатар,
    2. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Баатарын Энхжаргал,
    3. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 37 дугаар ангийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Доржсүрэнгийн Жамбалсүрэн,
    4. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Ганбаатарын Энхбаатар,
    5. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, онцгой байдлын ахлах ахлагч Чанцалын Сандагсүрэн нар шалгарлаа.

2012 оны “шилдэг” албан хаагчаар шалгарсан албан хаагчид:

    1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Довчингийн Мөнхбат,
    2. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн захирагч, онцгой байдлын хошууч Даваахүүгийн Баттулга,
    3. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 22 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын ахмад Сэрээтэрийн Мөнхбат,
    4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 30 дугаар ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Наранцэцэгийн Ууганбаатар,
    5. Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч онцгой байдлын ахлах ахлагч Дашдаваагийн Нямдорж нарын 16 албан хаагч шалгарлаа.
    
Мөн Олон Улсын Иргэний хамгаалалтын одонгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч, онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батжаргал, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Жаргалсайхан нар шагнагдлаа.

Түүнчлэн МОнгол Улсад Гамшгаас хамгаалах, эрсдлийг бууруулах чиглэлээр хийсэн эрдэмтэн, судлаачдын шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын “Монгол Улсын стратегийн эрсдлийн судалгаа” сэдэвт судалгааны ажлыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2012 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлээр шалгарууллаа.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд тус албанд олон жил үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим албан хаагчдын ахуй амьдралд дэмжлэг үзүүлж, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэн 5 албан хаагчид тус бүр 5 сая төгрөгийн тусламж олгосныг энэ үеэр гардууллаа.
Дашрамд дурдахад, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаад түлэгдэн эрүүл мэндээрээ хохирсон Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч А.Болорсүхэд орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж өнгөрсөн 11 дүгээр сард 20 сая төгрөгийг олгож, орон сууцандаа хэдийнэ орсон.

Онцгой байдлын ерөнхий газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан