Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жижиг дунд үйлдвэрийн талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Жижиг, дунд үйлдвэрийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид дэвшүүлж буй зорилтын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 71.6 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 55.6 хувь буюу 39.8 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнээс 50 хүртэл ажиллагсадтай аж ахуйн нэгж 97.1 хувийг эзэлж байгаа гэнэ. Гэхдээ аж ахуйн нэгждүүдийн олонх нь буюу 66.5 хувь нь Улаанбаатар хотод, 33.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаагаас 4.2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 13.2 хувь нь уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 82.6 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт байгааг Ерөнхий сайдын илтгэлд дурьджээ. Мөн 2012 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнөх жилүүдэд олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 39.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгохоор, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд сургалт явуулахад 251.5 сая төгрөгийг улсын төсөвт тусгасан байна. 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтөөр 23.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн 17.7 тэрбум төгрөгийн зээл олгож, улсын төсвөөс 136.8 сая төгрөгийн санхүүжилт авч 120.0 сая төгрөгийг сургалтын зардлын урьдчилгаа төлбөрт зориулан олгосон байна. Мөн 2011 оны бондын арилжаалагдаагүй үлдэгдэл 13.7 тэрбум төгрөгийг 2012 оны улсын төсвийн тодотголд тусган эх үүсвэрийг авч ноос, ноолуурын салбарын 13 аж ахуйн нэгжид олгоод байна. Энэ асуудалтай холбоотойгоор гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нараас асуулт асууж, хариул авч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан