Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Луврын музейд жилийн дотор 10 сая хүн зочилжээ

Парисын алдарт Луврын музейн захиргаа 2012 онд тус музейд 10 сая үзэгч зочилж дээд амжилт тогтоосныг зарлалаа. “Энэ бол дэлхийн музейнүүдэд гарч байгаагүй шинэ дээд амжилт” гэж тус музейн мэдээлэлд дурджээ. Энэ тоо нь өнгөрсөн 2011 оныхоос даруй нэг сая үзэгчээр илүү байгаа гэнэ. Ийнхүү байнгын үзмэр бүхий музейгээс гадна эндээс зохион байгуулж гаргасан үзэсгэлэнгүүдийг  660 мянган хүн ирж үзсэн нь өмнөх оноосоо 29 хувь өсчээ.
Нэгдүгээр сард гаргасан “Рафаэль: Сүүлчийн жилүүд” үзэсгэлэнг л гэхэд 310 мянган хүн үзсэн байна. Луврын захиргааны мэдээлснээр Хятад, АНУ, Бразилаас ирэх жуулчдын тоо улам өсч байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан