Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

21-ний паянгаас

Өнөө өглөө нэгэн танилтайгаа автобусанд таарлаа. Түүнтэй мэнд усаа мэдэлцэж, ойр зуур буу халсан шигээ явж байтал нөгөөх маань учиргүй инээгээд байх нь тэр. Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэдэг хэлцийн жишгээр “Юу болоов. Яагаад инээд алдаа байгаа юм бэ” гэж асуухад, “Нэг юм бодсон чинь инээд хүрээд байх юм аа” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Төд удалгүй дахиад л чанга гэгч нь инээх нь тэр. Автобусанд сууж явсан хүмүүс эргэж хараад дагаж инээж ч байх шиг.
Яагаад байгааг нь дахин асуухад, “Бид нээрээ сайхан цуурав аа” гэх тэр. Тэрээр дэлхий сөнөнө гэсэн цуурхалаас болж өчигдөр орой бөөн баяр тэмдэглэсэн юм байх. Баяр ч гэж дээ, үдэлт маягийн юм хийсэн гэх.
Гэртээ хоол хийж үзээгүй манай найз төмс арилгаж, нийслэл слат хийж, мах татаж бууз хийж гэнэ. Тэгээд гэрийнхнийгээ ирэхэд цай, цүү бол үйлчилж гэнэ. Ажилтай нэртэйгээс чаашгүй, гэртээ хоол хийх нь битгий хэл унтсан ороо хураахгүй шахуу явдаг найзыг маань ингэж хоол, унд хийсэн байхыг нь ээж, аав нь хараад ёстой л эвэртэй туулай үзсэн юм шиг болжээ.
“Чи чинь юу болов”  гэж хэд хэдэн асууж. Харин мань эр “Өнөө шөнө дэлхий сөнөж магадгүй юм шиг байна. Гадуур тийм яриа байна. Би эгчийг гэртээ ирж хоно гээд хэлчихлээ” гэж аав ээждээ хэлж. Орой унтах гэхээр нойр хүрдэггүй, элдвийг бодож жаал хөрвөөж байтал харин нэг юм унтчихсан байна лээ гэж ярих найзынхаа яриаг сонсоод инээд хүрч явлаа.
Гэтэл хорвоогийн бор хоног өнгөрдгөөрөө өнгөрч мань хүн өглөө сэрэхэд нь нар манддагаараа мандаж, нэгэн шинэ өглөө эхэлсэн байхыг бодсондоо найз маань ээж, аав, төрсөн эгч, хүргэн ахаасаа ичсэнээ эргэн санаж инээд алдсан тэр аж.
Түүний ярьсныг сонссон чинь нээрэн л тийм зүйл хаа сайгүй болсон байхдаа гэж бодох тусам инээд ч хүрэх шиг. Бас олон нийтийн ингэж сандаргаж, элдэв янзын юм ярьсан хүмүүсийг бодохоор уур хүрлээ. Энэ цуурхалаас болж нэг ширхэг лаа хар зах дээр 2000 төгрөг хүрчээ. Боодолдоо таван ширхэг байдаг гэж бодохоор нэг толгой лаа 10000 төгрөг хүрсэн байх нь. Өмнө нь нэг ширхэг лаа 800-1200 төгрөгийн хооронд зарагддаг байв. Мөн хайрцаг шүдэнз 100 төгрөгөөр борлуулагджээ.
Тэрчлэн гэр хорооллын дэлгүүрүүдийн лангуунаас хамгийн их гүйлгээтэй бараа нь архи байсан гэнэ. Тэр тусмаа үнэтэй архиуд яах ийхийн зуургүй л дууссан аж. Хүүхдүүдээ өчигдөр хичээл, сургуульд нь явуулаагүй иргэд орой нь өөрсдөө гэртээ шоудаж гэсэн бодол төрөв. Үнэхээр манай найз шиг сандарсан бололтой юм. Тиймдээ л архиар хий хоосон айдасыг үргээж байсан бололтой.  
Гэхдээ өнөө өглөө хүмүүсийн царай нэг л гэрэлтэй, баясгалантай байна. Нуруунаас нь хүнд ачаа аваад хаячихсан шиг найлайгаад л. Хэдийгээр идэр ес эхэлж байгаа ч гудамжаар алхаж байгаа хүмүүс нэрмэл архи хөлдөөх чадалтай өвлийн жаврыг үл ажирсан байдалтай алхана. Хий хоосон цуурхалаас болж манайхан ингэж сандарчээ. Энэ сандрал нь арилжааны ашиг сонирхлын зөрчил бий болгосон тухай нэгэн эрдэмтэн өнөөдөр МҮОНТ-ээр ярьж байна. Өөрсдийгөө мундагт тооцуулах гэсэн хэдэн хүмүүсийн гайгаар хаа сайгүй сандрал үүсч. Харин үүнийг өнөөдөр АНУ-ын сансар судлалын хүрээлэн буюу НАСА-гаас дахин үгүйсгэлээ. Тэгэхээр одоо тайван байх цаг иржээ. Цуурхалаа гэж...

0 Сэтгэгдэл
Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртын зураг байна.
Шаа шаа......
harin tiiin yadaj bhad ene hevleliinhen nemeed baahan hudlaa medeelel bichihiin. hetrvvlj bichdeg bas neg hudalch sdaanuud
Шаа шаа нэг лаа хэзээ 2000 хүрсийм. Харин боодлоороо 2000 хүрэх шахсан шүү.
Хамгийн их уншсан