Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Номин-Эрдэнэ: Авьяасаа дэлхийн хэмжээнд үнэлүүлэхийг хүсч байна


Б.ЦЭДЭВСҮРЭН

“Шуранхай” нэрээр овоглосон уртын дууч гурван бүсгүй ардын дууг орчин үеийн хэмнэлд оруулан дуулж хүргэж байсан үе саяхан. “Шуранхай” хамтлагийн дуучин, уртын дууч Б.Номин-Эрдэнэтэй амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-“Шуранхай” хамтлаг ардын урлагийг этник хэв маягтай хослуулж, өвөрмөц өнгө төрхийг гаргаж ирсэн хэдий ч хамтлагийн гишүүд маань одоо бие дааж уран бүтээлээ хийх болсон. Таны сүүлийн үеийн уран бүтээлээс яриагаа эхлэе?
-Гурван найз хамтраад “Шуранхай” хамтлаг байгуулж гуравхан жилийн дотор чамлахааргүй амжилт гаргасан. Тэгсэн ч хувь хүн гэдэг утгаараа тус тусынхаа амьдралыг зохиож эхэлсэн. Миний хувьд ганцаараа уран бүтээлээ хийж эхлээд бас нэлээд их зүйлийг амжууллаа. “Алтан”, “Мөнгөн”, “Шилдэг” гэсэн нэртэй гурван цомгоо хэвлэлтэд явуулчихсан. 2010 оны арваннэгдүгээр сард хийсэн “Тэмүүлэл” тоглолтынхоо бичлэгээр DVD болон дан морин хуурын чуулгатай уртын дуугаар, этник стилиэр гурван цомгоо гаргаж байгаа.

-“Шуранхай” хамтлаг дахиж хамтран уран бүтээл хийх болов уу?
-Бид маш их хичээж байж “Шуранхай” хамтлагийн байр суурийг олж авсан. Одоо тус тусдаа уран бүтээлээ хийж байна. Хамтлагаараа ахиад нэгдтэл уран бүтээлээ хойш тавих шалтаг дахиад гарвал яах вэ гэдэг асуудал гарна л даа.Тиймээс буцаж нэгдэх талаар бодоогүй л байна.


-Улсын филармонид дуучнаар орсон гэсэн. Филармонийн дуучин “Морин хуурын чуулга”, “Жаз найрал хөгжим”, “Баян Монгол чуулга” гээд гурван том чуулгатай хамтран дуулдаг болохоор их ур чадвар шаарддаг юм шиг харагддаг?
-Хамгийн гол нь амьдаараа дуулдаг болохоор надад их таалагддаг. Олон төрлийн хөгжимтэй дуулахаар хэцүү гэхээсээ илүү би тэндээс сайхан мэдрэмж авдаг. Ард симфони найрал хөгжим нүргэлээд байхад дуулахгүй байхын аргагүй шүү дээ.

-Манай уртын дуучдад эх орноос маань илүү гадаадад зах зээл нээлттэй байдаг юм шиг ажиглагддаг?
-Тийм ээ. Энэ удаагийн гурван цомгоороо дамжуулаад гадаадын олон газар руу хамтран ажиллах санал явуулах бодолтой байгаа. Зүгээр хэн нэгний хоолойг хийгээд, монгол цалингаар ажиллах биш өөрийнхөө хоолойг дэлхийн хэмжээнд үнэлүүлэх нь миний мөрөөдөл л дөө.

-Монгол цалин гэж...?
-Гадаадын олон оронд зовж ажиллаад Монголд авдаг цалингаа л авдаг урлагийнхан бий. Тэрийг мэднэ. Жуулчилдаг хүмүүс нь элэг нэгтнүүд маань байдагт их харамсдаг. Тэгж ажиллахыг хүсэхгүй байгаа.

-Дуучин Номин-Эрдэнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон ч эртэй холбож бичдэг. Одоо энэ бүхэнд дасчихсан биз дээ?
-Тэгэлгүй яахав. Таньж мэдэхгүй ч хүнтэй нэр холбогдож байсан. Ганц бие олны танил бүсгүйчүүдийг ийм хэл ам заавал дайрдаг шүү дээ.


-Хамгийн сүүлд балетчин Одсүрэнтэй холбож бичсэнээс хойш нам жим болсон юм шиг?
-Одсүрэн бид хоёр нэг нутгийнх. Хоёрдугаар ангиасаа Одсүрэнтэй найзалсан. Нэг хэсэг сонин хэвлэлээр намайг янз бүрээр бичээд, тэгээд Одсүрэнд “Намайг ингээд байна” гэсэн чинь надтай гэрлэх гэж байгаа гээд хэлчихгүй юу гэсэн. Тэрнээс хойш ашгүй нам жим болсон.

-Тэгэхээр та хоёрын гэрлэнэ гэдэг худлаа юм уу?
-Худлаа ч бас биш л дээ. Одсүрэн намайг “Миний эхнэр болооч” гэж гуйдаг.

-Анх найзалж байсан багын дурсамжаасаа хуваалцахгүй юу. Бага нас бол хүний хамгийн гэгээн ариухан үе?
-Би хоёрдугаар ангид байхдаа Баянхонгорын “Тэмүүжин” театрын бүжгийн дугуйланд орох гээд шалгуулсан юм. Гэхдээ надад бүжгийн ямар ч эвсэл байдаггүй байлаа. Тэр үед Одсүрэнтэй танилцаад “Намайг багшаасаа дугуйландаа авчих гээд хэлээд өг” гэж гуйж билээ. Тэгээд бүжгийн дугуйланд ороод хэсэг явсан. Харин дараа нь дууны дугуйлангийн багш “Номин-Эрдэнийн ээж гоё дуулдаг юм чинь дуучин бол. Хүрээд ир” гэсэн. Би жаахан дургүй байсан чинь Одсүрэн “Хэрэв чамайг дууны дугуйланд орчих юм бол сникерс авч өгнө. Хэрэв орохгүй бол надад Чокопаи авч өг” гээд. Тэгээд л сникерсний төлөө дууны дугуйланд очиж байсан. 

-Сникерсээ л бодож байснаас өдий зэрэгтэй дуучин болно чинээ бодож байгаагүй байх даа?
-Тэгэлгүй яахав. Анх уртын дууны ангид ороод унаган авьяастай хүүхдүүдийг гүйцэх гэж маш шаргуу хичээллэдэг байсан. Удалгүй дунд ангид ороод амжилтууд гаргаж эхэлсэн болохоор урам аваад бүр дуулах дуртай болсон. Оюутан болоод ч тэр дуулахаас илүүтэйгээр их судалгаа хийдэг байсан.

-Дуурийн дуучдыг өөр дуу хамаагүй дуулж болохгүй. Хоолой нь эвдэрнэ гэдэг. Уртын дууч ч адилхан уу?
-Байнга л дуулж бэлдэж байхгүй бол амьсгаагаа хувиарлахаас авхуулаад л хэцүү. Гэхдээ миний хувьд харьцангуй гайгүй.

-Дуулахаас өөр цаг заваа хайр найргүй үрдэг зүйл бий болов уу?
-Хэл сурах, усан спортоор хичээллэх дуртай. Одоо япон хэл сурч байна. Усан спортоор хичээллэх сайхан ш дээ. Даан ч төв бассейн 12 сар хүртэл амарчихсан байгаа.


ASSA сэтгүүлийн алба түнш

0 Сэтгэгдэл
Nomi erdenedee amjiltiin deediig hvsen erooe
argaguil baga nasnii ug dursamj baina daa. snikers" zuuchlagch gsn nertei humuus ardiin urlagaa ,ene hunee demjeed delhiid taniulahaas iLuu uursduduu ashig harj zuuchlah ni ih baidag baih shuu... Tiimees uuriin tani shiidel zuB baih ,gadniihantai hamtran ajillah ni iLuu deer yum. amjilt husiE ,delhiid neree ,MongoLoo duursgaarai ...
nominerdenee chi aimar targan bsan sh dee yaj tursan be nuutsaasaa huwaaltsaach.
Хамгийн их уншсан