Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын бүлэг энэ оны ажлын тайлангаа хэлэлцэнэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10 цагаас Төрийн ордны А танхимд хуралдана. Бүлгийн хуралдаанаар:
1.    УИХ дахь АН-ын бүлгийн 2012 оны ажлын тайлан
2.    Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
3.    Зарим хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал боло цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан