Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн Ерөнхийлөгчийг огцруулах талаар ярихаас ОХУ татгалзлаа

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах талаар ярилцахаас ОХУ татгалзаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. “Бид тэр дэглэмийг өөрчлөх талаах оролдохгүй. Зарим бүс нутгийн тоглогчид бидэнд “Та нар яагаад Башар Асадыг огцруулах талаар ярихгүй байна вэ. Түүнд бид ямар нэгэн хоргодох газар олж өгч болно шүү” гэдэг хэмээн Лавров телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэр “Миний өгөх хариу маш энгийн. Тэд үнэхээр ийм бодолтой байгаа юм бол түүнийгээ Ерөнхийлөгч ч Асадад өөрт нь шууд хэлэх нь дээр”  гэсэн байна.С.Лавров мөн Башар Асад албан тушаалаасаа огцрохгүй, Сирид төрсөн, тэндээ үхнэ гэж нэг биш удаа мэдэгдсэнийг дурджээ. “Энэ асуудлыг Сирийн ард түмэн шийдэх болохоор ямар ч тохиолдолд бид эхлээд Асадад энэ талаар санал тавих ёсгүй” гэж сайд хэлсэн байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан