Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сара Армстронг нутаг буцах эрхтэй болжээ

“SouthGobi Resources”-ийн хуульч Сара Армстронгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дууссан гэнэ. Тэрээр удахгүй өөрийн эх орон Австрали руугаа явах эрх чөлөөтэй болно гэж тус компани мэдэгдлээ. АТГ-аас Сара Армстронг тэдний шалгаж буй хэрэгт ямар нэг холбогдолгүй болох нь тогтоогдсон тул хил давж болно гэж “SouthGobi Resources” компанид мэдэгдсэн байна.
“SouthGobi Resources”-ийн хуульч Сара Армстронг өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатараас Хонконг зорих гэж байгаад нисэх буудалд саатуулагдан, АТГ-д гэрчээр байцаалт өгөх хэрэгтэй болсон юм. Түүнийг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн холбогдсон авлига, мөнгө угаасан хэрэгт гэрчээр байцаасан юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан