Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Засаг даргын коммунист арга барил

Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүрэгт өөрийнхөө хүнийг Засаг даргаар томилжээ

Шат шатны сонгуулийн үр дүнд байгуулагдсан ардчилсан засагт ард түмэн итгэл хүлээлгэж байв. Тэдний хийсэн ажлыг ч үнэлж байгаа. Гэтэл Ардчилсан намынхан хэтэрхий хүч түрэмгийлж байгаа нь илт болов. Чухамдаа, МАН-ынхны үглээд байсан үнэн байж таарах нь.
Орон нутгийн сонгуулиар 21 аймгийн 9-т нь МАН-ынхан ялалт байгуулж, ИТХ нь Засаг даргаа сонгочихоод байгаа. Гэтэл Ерөнхий сайд тэднээс цөөхөн хэдийг нь батламжилсан. Харин нийслэлийн есөн дүүргээс тавд нь МАН олонхи болж Засгаа байгуулах эрх авсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль шүүхийн байгууллагаар далайлгаж МАН ялсан дүүргийн Засаг дарга нарыг томилохгүй гэж дарамталж эхэлжээ. Эхэлжээ ч гэж дээ, хүч түрэмгийлж өөрийнхөө хүнийг Засаг даргаар томилох ажилдаа ханцуй шамлан орсон байна.
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 41 суудлаас МАН 22-ыг авч олонхи болсон. Тэр ч утгаараа өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Р.Дагвыг Засаг даргаар сонгож, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд батламжилж өгөх хүсэлтээ хүргүүлсэн. Гэсэн ч Э.Бат-Үүл баатар “Би та нарын санал болгосон, танай намын хэн ч бай батламжлахгүй” гэж дарамталж өөрийнхөө хүнийг Засаг ноёны суудалд залсан байна. ИТХ-аас Нийслэлийн Засаг даргад гурван удаа санал болгох эрхтэй. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол дөрөв дэхээс нь хотын дарга үүрэг гүйцэтгэгч томилох эрх байдаг аж. Тиймээс Э.Бат-Үүл М.Чинболд гэх эрхэмийг засаг ноёны суудалд залжээ. Уг нь, Засаг дарга төрийн өндөр албан тушаал хаших хүн нь төрийн албанд гурав ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлагатай гэсэн хуулийн заалт бий. Энэ хуулийг Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн байх үедээ батлалцсан байж таараа. Гэтэл энэ хуулиа эрхэм Засаг дарга урдаас нь биш хойноос нь уншиж, зөвөөр биш буруугаар тайлбарлаад энэ хүнийг Засаг даргаар томилсон байна.
Үүнийг харахад Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Бат-Үүлийн санал болгосон хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн эрхтэй биз дээ гэж гайхаж магадгүй л дээ. Тэгвэл үнэхээр болоогүй бололтой.
Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ынхны өөдөөс, “Та нар хэдий  яахав дээ. Хэвлэлийн бага хурал зарлана л биз. Тэр нь бидний нэр хүндэд муугаар нөлөөлнө л биз. Тэглээ гээд айх юмгүй. Би бүх хорооны Засаг дарга нарыг чинь халж хаяад оронд нь үүрэг гүйцэтгэгч томилно” гэж сүрдүүлж. Уг нь, түүнд ингэх эрх нь бүрэн бий л дээ. Гэхдээ л ардчилсан улсад ийм зүйл байж болох уу. Коммунизмыг хамгийн ихээр үзэн яддаг хэмээн ярьдаг баатар даргын амнаас ийм үг гарсан гэж сонсвол түүний фэн болох жинхэнэ ардчилсан сэтгэлгээтэй хөгшчүүлийн зэвүүцэл хүрч бараг даралт харвах байлгүй. Гэтэл Засаг дарга Э.Бат-Үүл энэ байтугай зүйлийг ярьж, коммунист сэтгэлээр ханджээ. Ингэж дарамтлуулсан Сонгинохайрхан дүүргийнхэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй хэлэлцээрийн ширээнд суусан юм байх. Тэгээд дүүргийн Засаг даргаа Э.Бат-Үүлд найр тавин бэлэглэж ИТХ болон Тамгын газрын даргынхаа суудлыг өөрсдөө авахаар тохиролцсон аж. Мөн дээрээс нь өнгөрсөн дөрвөн жилд хорооны Засаг даргаар ажиллаж байгаад төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсээ нам харгалзахгүйгээр хуучин ажилд нь томилох тохироо хийсэн аж. Тэгэхгүй бол олонхи болсон Э.Бат-Үүлийн өмнө өвдөг чичирсэн болохоор ийм үйлдэл хийсэн гэх. Энэ мэтчилэнгээр МАН-ынхан ялсан дүүргүүдэд хүч түрэмгийлэн Э.Бат-Үүл өөрийнхөө хүнийг Засаг даргаар томилох аж. Тодорхой хэлбэл, Э.Бат-Үүл дараагийн даваанд Багануур дүүргийг амлаж аваад байгаа гэнэ. Багануур дүүргийн хувьд МАН олонхи болж өмнөх дөрвөн жилд Засаг даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очирыг улираан томилсон. Гэвч мөн л батламжлаагүй байгаа бөгөөд түүнийг няслахаар бэлдээд байгаа гэнэ. Харин оны дараагаас Баганхангай гэх жижигхэн вант улсыг өөрийн эрхшээлдээ оруулах ажилдаа дайлаар мордох нь дамжиггүй.
Гэхдээ хамгийн хачирхалтай нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Д.Ганболдыг батламжилсан. Ингэхдээ Засаг даргыг МАН-д өгч, доод шатны бүх л албыг Ардчилсан намд өгөхөөр тохироо хийж. Өөрөөр хэлбэл, бүх хэлтэс, хорооны Засаг дарга нь Ардчилсан намынх байна гэсэн үг. Энэ нь ч бас учиртай бололтой. Д.Ганболдын хувьд өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргаар ажиллаж байгаад сонгуулийн өмнөхөн ИТХ-ын шийдвэрээр суудлаасаа буусан. Мэдээж элдэв янзын асуудлаас л болж суудлаа өгсөн байж таараа. Тэгвэл яагаад ийм хүнийг Засаг даргаар батламжилж байгаа юм бэ гэдэг энгийн асуулт гарч ирнэ. Яагаад гэхээр Д.Ганболд өнгөрсөн дөрвөн жилд тендэр будлиантуулсан гэдэг шалтгаанаар ажлаасаа буусныг Э.Бат-Үүл дарга овжиноор ашиглаж Засаг даргаар хэдэн сар ажиллуулж байгаад доороос нь өөрийнхөө хүмүүсээр хатгуулж, түүний суудлыг гангаах зорилго өвөртөлжээ. “За Ганболдоо Засаг даргаасаа буувал буу, буухгүй бол танд аавынд зочлох боломж 100 хувь хангагдсан” гэж хэлэхэд бэлэн болчихоод байгаа хэрэг аж. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад болгоомжтой байхыг л хүсэхээс.


Д.Намнан

0 Сэтгэгдэл
Eh survaljtai survaljgui bukh um l nuden deeer bolj bna sh dee... ardchilaliin baatar ooriin garaar ardchilaliig bilshilj bna
Энэ муу батvvл дэндэж байнаа.улсын баатар гэж хvндлээд байсан новш юм да.шударга байл да батvvлээ
MAH ii zahialgat huuramch niitlel l bshd yund n itgehiin
Зайлаасай энэ өгөр толгойтой өвгөн
ene bat-vvl uls turiin naimaa hiij vnen vzvvlj bnaaa
мэргэжлийн сэтгүүлч тусмаа эх сурвалжаа нууцалдгийм биш үү их мэдэгч гуай. яасан их санаа зовно вэ
эх сурвалжаа нууцлах эрх байдаггүй юм уу
medeellin eh survaljaa bicheh heregtei dee. Esvel mergjliin setguulch bish ymuu? Iim medeelel gargsnaaraa uruu hariutslagt orovoo
эх сурвалжаа нууцлах эрх байдаггүй юм уу
хм
Хамгийн их уншсан