Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зул сарын гацуураа хэн хамгийн хол шидэх вэ

Германы Ихтерхаузен хотод жил бүр зул сарын гацуураа хэн хамгийн хол шидэх вэ гэдэг хөгжилтэй тэмцээн болдог байна.  Энэ сонирхолтой тэмцээн уг нь Шведээс эхлэлтэй боловч  Германд нэвтэрснээр бүр алдаршжээ.
2009 онд орон нутгийн энэ тэмцээнийг дэлхийн аваргын тэмцээн болгон өргөжүүлж анхны дээд амжилтыг нь бүртгэж авчээ. Тэр нь 5,4 метр өндөрт татсан хэцэн дээгүүр гацуураа шидэж дээд амжилт тогтоосон байна.

Тэмцээнд хүссэн хүн бүхэн оролцож болно. Ердөө л ганцхан болзолтой. Тэр нь шидэх гацуураа гэрээсээ авчрах ёстой.


Тэмцээний дүрэм ч нэг их нарийн хязгаартай биш. Ерийн л нэг хөнгөн атлетикийн тамирчин жад, бөөрөнцөг шидэж байгаа юм шиг шидэхэд болно. Хамгийн гол нь хол л шидэх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан