Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн ар гэрт нэг сая рубль олголоо

Внуковын нисэх буудалд онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр нэг сая рубль олгохоор боллоо гэж Москва хотын даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Гульнара Пенькова мэдэгдлээ.
Москва хотын дарга Сергей Собянин амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн тусламжийн мөнгийг гардуулсан байна. Найман хүнтэй явсан онгоцны багийн дөрвөн гишүүн нас барж, гурван борт механик, нэг техникч бэртэл гэмтэл авсан юм. Чехээс ирж байсан ТУ-204 онгоц буух үедээ нислэгийн зурвас өнгөрч авто зам руу даван шатаж гурван хэсэг болж сүйрсэн юм. Одоо онгоцны хар хайрцгийг олон улсын нислэгийн хороо шинжлэн судалж байна. Нислэгийн буруугаас болж ослын буулт хийсэн гэсэн урьдчилсан таамаг гаргаад байгаа юм байна. 

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан