Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаан алим илүү тураана

Турах гэж хоолны дэглэм барьж буй хүмүүсийн сонгодог гол хүнс бол алим гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл турахад алим хэрхэн тусалдаг талаар эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийсэн байна. Флоридагийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар өдөр бүр дөрвөн алим идсэнээр хүний бие дэх холестролын хэмжээ дөрөвний нэг хувиар буурдаг болохыг олж тогтоожээ. Мэдээж холестролын хэмжээ бага байх нь таны биеийн жингээр зогсохгүй эрүүл мэндэд тань ач тустай. Алим зөвхөн турахад нөлөөлөөд зогсохгүй өнгө өнгөөрөө хүний эрүүл мэндэд тодорхой ашиг тусаа үзүүлдэг байна. Тухайлбал, улаан алим нүд хамгаалах, зүрхний өвчин, хорт хавдар, Альцгеймер, диабетаас  сэргийлдэг бөгөөд ийм өнгийн алим хүний хоолны дуршлыг бууруулах чадвараараа бусдаас илүү байдаг аж.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан