Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2012 оны урлаг соёлын 10 дээд амжилт

1.      Эдвард Мункийн “Хашгираан” 119,9 сая долларын үнэ хүрэв

Тавдугаар сарын 2-нд болсон дуудлага худалдаагаар норвегийн экспрессионист зураач Эдвард Мункийн “Хашгираан” зургийг  америкийн бизнесмэн Леон Блэк гэгч 119 сая 992 мянга 500 доллараар худалдан авсан байна. Энэ зургийг Мункийн музейгээс 2004 онд хулгайд алдаад 2006 онд олж авсан юм байна.


2.      Иван Айвазовскийн “Афоны уул” зураг 48 сая рубль боллоо


Оросын далай зураач Иван Айвазовскийн 1846 онд зурсан “Афоны уул” буюу “Афоны уулын дэргэд хөлөг онгоц сүйрсэн нь” гэдэг зургийг оросын дуудлага худалдаагаар 48 сая рублиэр зарсан нь орос дахь  урлагийн бүтээлийн хамгийн өндөр үнэ байлаа.


3.      Gangnam Style-ийг нэг тэрбум хүн үзжээ

Солонгосын Gangnam Style ролик долдугаар сарын 15-нд анх гарсан ч зөвхөн 2012 оны ч төдийгүй YouTube-ийн бүхий л үеийн дээд амжилтыг эвдээд байна. Хамгийн сүүлчийн мэдээгээр энэ дуу бүжгийн роликийг нэг тэрбум, 57 сая, 276 мянга, 838 хүн үзсэн байна.


4.      “Маша баавгай хоёр” ч бас түүнээс дутахгүй

Оросын “Анимаккорд” студийн бүтээсэн хүүхэлдэйн “Маша баавгай хоёр” кино бас хамгийн их үзэгчтэй бүтээлд орно. Миша баавгайг амар заяа үзүүлэхгүй атлаа хөгжилтэй охин Машагийн тухай энэ хөгжөөнт кино манай гаргийн хүүхэд багачууд төдийгүй томцуулын ч хайр татаж You Tube-гийн 38 сая 87 мянга 366 үзэгчийн хүртээл болжээ.


5.      “Өшөө авагч” кино 1,5 тэрбум доллар хамаад байна

Америкийн найруулагч Жосс Уидоны “Өшөө авагч” кино дэлхийн дахинаа дөрөвдүгээр сарын 25-нд гарсан ч одоогийн байдлаар нэг тэрбум 511 сая, 757 мянга 910 доллар цуглуулсан байна. Үүний өмнө Титаник, Аватор хоёр л хоёр тэрбум давсан орлого олж байжээ.


6.      “Мөстлөгийн үе-4” оросын зах зээлээс 50 саяыг олжээ

Америкийн хүүхэлдэйн “Мөстлөгийн үе-4” кино оросын зах зээлд долдугаар сарын 12-нд гарч эхэлсэн байна. Манай эриний өмнөх араатнуудын тухай хөгжөөнт энэ кинотой америкийн компьютер графикийн “Мадагаскар-3” кино бас үзэгчдийнхээ тоогоор өрсөлдөж байгаа юм.


7.      “Хан хүү Иван, саарал чоно хоёр”-ыг 20 сая хүн үзсэн

Оросууд хүүхэлдэйн кино хийж сурч, хүмүүс ч үндэснийхээ хүүхэлдэйн киног сонирхдог болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Оросын хүүхэлдэйч Владимир Торопчины “Хан хүү Иван саарал чоно хоёр” хүүхэлдэйн кино яг нэг жилийн өмнө дэлгэцэнд гарсан. Энэ кино прокатнаас одоо 20 сая 736 мянга, 682 долларын орлого олоод байгаа юм.


8.      Жүжигчин Том Круз 75 саяын орлоготой ажиллаж

Forbes сэтгүүлийн судалгаагаар 2012 оны хамгийн баян жүжигчнээр Том Круз тодорсон байна. Тэрээр өнгөрсөн онд тагнуул Итан Хантын тухай цувралын “Фантомын гэрээ”. “Биелэгдэшгүй” гэдэг кинонд тоглосон нь 2011 оны арванхоёрдугаар сард дэлгэцэнд гарсан. Ер нь Том Круз өнгөрсөн жил 75 саяын “ажил” хийсэн юм байна.


9.      Э.Л.Жеймсийн “Саарлын 50 сүүдэр” цуврал 60 сая хэвлэгдэж

Э.Л.Жеймс нэрээр туурвидаг, лондонгийн гэрийн эзэгтэй, 48 настай Эрик Леонардын “Саарлын 50 сүүдэр” цуврал гурван роман электрон номын  зах зээлд ноёлж байна. Ном эхлээд цаасан дээр хэвлэгдэж гарч бестеллер болжээ.


10.  Тихоны “Сүсэггүй сүсэгтэн буюу бусад өгүүллэгүүд” роман 1,3 сая хэвлэгдсэн

Сүмийн амьдралын тухай өгүүлсэн богино өгүүллэгүүдээс бүрдсэн энэ ном 2011 оны сүүлчээр худалдаанд гарсан ч  орост 2012 онд худалдаалсан хамгийн олон ширхэгтэй ном болж байна. Архимандрит Тихон өөрөө нийгмийн асар их ивэхтэй номлогч хүн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан